Шүүхээр шийдсэн хэргийн 10.4 хувийг гэр бүлийн маргаан эзэлж байна
Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны цаашдын төлөв” сэдэвт хэлэлцүүлгийг хийжээ.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах “Нийгмийн харилцааны өөрчлөлтийг дагаад Гэр бүлийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангахын тулд 19 жил хэрэгжсэн хуулийг шинэчлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахалж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж, ажил хэрэгч санал гаргах юм” гэлээ.

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр “Сүүлийн гурван жил шүүхээр шийдэгдсэн гэр бүлийн маргаантай холбоотой хэргийн тоо өссөн. Тухайлбал 2015 онд 4539, 2016 онд 4671, 2017 онд 4566 гэр бүлийн маргааны хэргийг шүүх хэлэлцэж шийджээ. Улсын хэмжээнд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдсэн нийт хэргийн 10.4 хувийг гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг эзэлж байна” гэсэн юм. Мөн тэрбээр гэр бүлийн маргааны 63.6 хувь нь гэрлэлтээ цуцлуулах өргөдөл байгааг онцлов.
 
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авах зорилгоор бид энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хуулийн төслийг засаж, сайжруулахад та бүхэн үнэтэй санал гаргана гэдэгт итгэж байна” гэв. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.