Бодибилдинг, фитнессийн тамирчид “Азийн Гран При” тэмцээнээс 11 медальтай ирлээ
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид энэ сарын 27-ний өдөр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "MR.OLYMPIA AMATEUR - ASIAN GRAND PRIX 2018" тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

 "MR.OLYMPIA AMATEUR - ASIAN GRAND PRIX 2018" тэмцээн нь “IFBB professional league” холбооноос Азид зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог бөгөөд “Азийн Гран При” хэмээн нэрлэж болно.

Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээн болох "MR.OLYMPIA AMATEUR - ASIAN GRAND PRIX 2018" тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн болжээ.



Алтан медаль хүртсэн тамирчид:

- Men's physique junior болон Men's physique Class B open ангилалд Э.Батдорж хос Алтан медаль,
- Bodybuilding 75 kg ангилалд Л.Саруулбат,
-Bikini Class B ангилалд Г.Уянга,

Мөнгөн медаль хүртсэн тамирчид:
  • Men's physique Class C ангилалд У.Нямтулга,
  • Men's physique Junior ангилалд М.Мөнх-Од,
  • Bodybuilding Master ангилалд Т.Чахар
Хүрэл медаль хүртсэн тамирчид:
  • Men's physique Class C open ангилалд М.Мөнх-Од,
  • Men's physique Class A open ангилалд Б.Лхагвадорж,
  • Bikini Class B open ангилалд Г.Уянга,
  • Bikini Novice ангилалд А.Ичинноров тус тус медалийн эзнээр тодорчээ.
 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.