Цайз захын хойд гудамжаас “Газарчин” дээд сургууль хүртэлх зам ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хойд гудамжнаас “Газарчин” дээд сургууль хүртэлх 0.75 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Велдедлайне Монголиа” компанийн замчид гүйцэтгэсэн энэхүү шинэ замын урт 0.75 км, зорчих хэсгийн өргөн 6 метр, хоёр эгнээтэй, 2 метр өргөн явган хүний замтай.
 

 

Нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замуудыг ийнхүү нийслэлийн замын сангийн хөрөнгөөр шинэчлэн, гол гудамж замууддаа засвар арчлалт хийж байна.
 

 

Түүнчлэн, улс, нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаар хотын зүүн хэсэгт буюу Баянзүрх дүүргийн хувьд энэ жил авто замын бүтээн байгуулалтын ажил ихтэй. Тухайлбал, Монелийн уулзвараас урагш Ус сувгийн удирдах газрын уулзвар хүрэх авто зам, Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүрэх 1.4 км авто зам, 57 у/м гүүрийн хамт барих, томоохон эмнэлгүүдийн гадна талбайн иж бүрэн засвар, Гадна тойруугийн 4-р хэсэг буюу Дарь эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км шинэ авто зам барих зэрэг ажлууд хэрэгжиж байна. Туул гол дээгүүр барих Баянзүрхийн 321 у/м гүүрийн барилгын ажил эхэлсэн, түүнтэй залгах Налайх чиглэлийн 20.9 км авто замын ажил энэ онд эхэлнэ.

Эдгээр томоохон зам, гүүрүүд, мөн өнөөдөр хүлээн авч байгаа энэхүү шинэ зам нь нийслэлийн иргэдийг ая тухтай, аюул осолгүй зорчин, зорьсон газартаа хурдан хугацаанд, саадгүй хүрэхэд томоохон хувь нэмэр оруулах болно гэж НАЗХГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-01 03:42:18
    Дугуйн зам хаана бна. Зам их нарийхан бна. Явган хүн хүний зам нарийхан бна. Замын хоёр талын зайг машины зогсоол болгох хэрэгтэй бсан. Мөн ганц нэг мод тарих
  • зочин 2018-06-01 03:29:07
    явган хуний зам нь энхэл донхол болсон харваас жилийн насгуй юм бна 0,75 км замыг 75, 750 км зам тавьчихсан юм шиг л суржигнэх юм