Татсан тамхины ишээ бүрэн унтраагаагүйгээс болж приус машин шатсан уу
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH центр барилгын хогийн цэгт өнгөрсөн лхагва гарагийн орой гал гарсны улмаас авто зогсоолд тавьсан приус маркийн машин шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Шатсан машин  “Булнайн ар” компанийн хамгаалалтын албаны ээлжийн ахлахын машин байсан гэнэ.

Галын шалтгааныг тодруулахаар галын шинжээчид ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан нөхцөл байдлаар юунаас болсон нь хараахан гараагүй байгаа юм байна.

Харин албан бус эх сурвалжийн хэлж буйгаар гарсан гал тамхичин залуусын хэнэггүйн хар гайгаас үүдэлтэй байх магадлал өндөр байгаа гэнэ. Учир нь тус оффисын хяналтын камерыг шалгаж үзэхэд тухайн машины ойр орчимд хоёр залуу тамхилаад зогсож буй нь бичигдсэн байсан бөгөөд тамхиа татаж дуусаад ишийг нь унтраалгүй шидчихээд яваад өгсөн байжээ.

Харин удалгүй тамхины иш шидсэн хогийн цэг орчмоос гал гарч, улмаар машин шатаж эхэлсэн бичлэг бичигдэж үлджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-03 13:39:51
    тамхи татаад утраадаг дурак бхгүй болсон энийг хуулчилах хэрэгтэй гудамжинд тамхи татахыг хориглоочээ
  • Бат 2018-06-02 11:23:13
    Одоо нөгөө албан журмын даатгал л хэрэг болох байхдаа