ҮХЦ-ийн гишүүдийг эсэргүүцсэн хуульчид гарын үсэг цуглууллаа
 
Хаврын синдром, жагсаал цуглаан үргэлжилж байна.

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаж суулт хийж байгаад больсон. Харин одоо хамгийн сүүлд гэхэд хуульчид гарын үсэг цуглуулж эсэргүүцлээ илэрхийлээд эхэлжээ.

Тодруулбал, УИХ-ын чуулганы тавдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж Ш.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилох шийдвэр гаргасан билээ.

Энэ шийдвэртэй холбогдуулан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо” сэдэвт хуульчдын хэлэлцүүлэг болсон. Тус хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд ямар хүн сонгогдвол зохилтой талаар хэлэлцэж маш олон хуульчид цэцийн гишүүнд томилогдсон  эдгээр хүмүүсийг хувь хүний төлөвшил, мэргэжлийн дадлага туршлага, мэргэшлээрээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тохирохгүй гэсэн саналд нэгдсэн юм.

Тиймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хууль бус томилгоог эсэргүүцэх санаачлагыг дэмжих хуульчдын гарын үсгийг өнгөрсөн сарын 30-наас эхлэн цуглуулаад эхэлжээ.

Мөн тэд цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааныхаа төлөө цэцийн гишүүдийн хууль бус томилгоог эсэргүүцэж ҮХЦ-д хандахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хуульзүй, улстөрийн өндөр мэдлэгтэй хүн томилохыг шаардсан хэсэг хуульчид Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоог эсэргүүцэж, Цэцэд мэдээлэл гаргах гэж байгаатай холбогдуулан, дэмжиж байгаа хуульчдын гарын үсгийг Хуульчдын холбоон дээр цуглуулав.

Гадаадад болон орон нутагт байгаа хуульчид маань дэмжиж буй ч оролцож чадахгүй байгаа тул тэднийхээ саналыг онлайнаар бүртгэжээ.  



О.Сайхан 
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жлгоштм рммм 2018-06-04 01:09:57
    Хууль шуухийш шинэтгэлд онцгой анхаарч ажиллах цаг болсоон цэцийн гишуунд авилагчдыг томилж маш буруу жишиг тогтоож бна уунийг эсэргууцэх хэрэгтэй дэмжиж бна ...
  • Үнэн 2018-06-03 20:41:52
    Манай Үндсэн хууль муу хууль шүү дээ. Ийм учраас Цэц нь хүртэл олигтой ажиллахгүй, гишүүд нь авилгалаар ордог. Манай хуульчид ч гэсэн муу хуульчид шүү дээ.
  • Зочин 2018-06-03 14:53:55
    Хуульчид бурзай бурзай. Тэрбум тэрбумаар баагаад байгаарай
  • Irgene 2018-06-03 14:25:15
    Za nohduud min ter shuuhiin shuugch naraa ehleed tseverhen bolgo er n shuugch nar Tim ch ikh shudarga nohduud bish shuu
  • ЗОЧИН 2018-06-03 12:09:51
    ЗӨВӨӨ. ҮХЦ ХЭН НЭГНИЙ ТОГЛОДОГ ГАЗАР БИШ ЭЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
  • Zochin 2018-06-03 08:57:57
    Zuv shuu, Sayanii hed bol arai dendene ee neeree, tiim humuusiig tomilchihdog yum bol jinhene huulich, dadlaga turshlagatai humuus yuu boloh ve neeree,
  • з 2018-06-03 07:24:41
    хууличидын зов тэмцэх хэрэгтэй
  • ганаа 2018-06-03 04:05:03
    Хуульч нэртэй нөхдүүд боливол таарна өөр олон асуудал байнаа газар нутгыг чинь зарах гээд СҮ БАТБОЛД явж байна түүнтэй тэмцээчээ хогийн новшнууд юмдаа .
  • Зочин1 2018-06-02 16:42:46
    Та нар ер нь юу хийдэг юм. Шал дэмий албан тушаал болохоор л намайг тавьсангүй тэр мууг тавьлаа гэх юм. Хэн ч байссан юу өөрчилж байгаа юм. Тэр оюутолгой, оффшо...
  • Даш 2018-06-02 16:21:51
    Шууд талбай дээр гарын үсэг цуглуулья энэ чинь миний эх орон шүү дээ
  • Ганаа 2018-06-02 13:45:29
    Туулхүүгээр өөрийгөө хамгаалуулах гэсэн архаг гэмтнүүд эрх мэдэлтнүүд байгаа нь нууц бишээ
  • БAТ 2018-06-02 13:04:26
    ТУУЛХҮҮ ОГТ ТОХИРОХГҮЙ ХҮН ШҮҮ , МӨНГӨӨР ЦЭЦЭД ОЧИЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШ !!!.
  • Баттөр 2018-06-02 10:57:59
    Хуульчид нэрийн дор янз бүрийн муу хүмүүс хуульчийн үнэмлэх үзүүлээд хүн залилаад гүтгээд хууль зөрчөөд явж байгааг яах вэ?. Хуульчийн орчин хамгийн бохир орчин...
  • Бат 2018-06-02 07:15:19
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Ард 2018-06-02 06:30:31
    Мэргэжлийн хүн мэрэгжлийн салбараа шудрага түвшинд байлгах гэж байгаа бол тун чухал шүү, цаана чинь Ү/Х-ийг уландаа гишгэгчид дүүрэн дээ,чадал нь хүрэх болтугай...
    • хуульч 2018-06-02 07:12:44
      "ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ЗӨВХӨН ХУУЛЬЧ БАЙНА " гэж модон ойлголт байхгүй ??ЭНЭ БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛ зарчимыг хамгаалдаг хүн гол шүү...
  • хуульч 2018-06-02 05:48:00
    ХУУЛЬЧ НЭРТЭЙ УЛС ТӨРЖДӨГ ҮЛ МЭДЭГЧ НАРАС ИЧИЖ БАЙНА яагаад гэвэл тэд мэргэжлээрээ өөрчлөлт шинэчлэл ярихаасаа ХҮНИЙ АСУУДАЛ ЯРЬДАГ УИХ,ЕРӨНХИЙЛӨГЧ БИШ ШҮҮ ??...
  • Zochin 2018-06-02 05:22:31
    GARIIN VSEG TSUGLUULJ BGAA XUULICHIDIIG SHALGAACH EE AWILGACH GARUUD BGAA SHVVDEE