Ерөнхийлөгчид 11748 сурагч  гар зураг болон захидал илгээжээ
“Ерөнхийлөгчид хүргэх миний үг" ил захидлын аянд 21 аймаг, 9 дүүргийн 183 сургуулийн 11784 сурагч оролцлоо.

Манлайлсан 100 хүүхэд өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас гарын бэлэг гардан авлаа.

Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд хүүхэд, багачуудын гар зургийн болон захидлын үзэсгэлэн дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд тавигдсан хүүхдүүдийн бүтээлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд цугласан юм.

Энэхүү аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд улс даяарх 180 гаруй ЕБС-д суралцаж байгаа 6-18 насны хүүхдүүдээс 10516 захидал, 1268 гар зураг ирснээс Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр зураг, захидал нийлсэн 100 орчим бүтээлийг дэлгэн танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэнг үзэх үеэр багачууд өөрсдийн захидал, гар зургийг тайлбарлаж, бүтээлээрээ дамжуулан улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө бүтээлч санал, санаачилга, хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн гэдгээ хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд, багачуудад Хүүхдийн баярын мэнд хүргээд “Хүүхдүүд та бүхэн Монгол Улсын хүн амын 34 хувийг эзэлдэг. Тиймээс ч хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах тусгайлсан хууль байдаг юм. Энэ хуулийг илүү сайн хэрэгждэг болгох, хүүхдүүд та бүхний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, дуу хоолойг чинь сонсох асуудалд бид илүү их анхаарлаа хандуулах ёстой” учраас “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг зохион байгуулсан талаар хүүхдүүдэд ярьж өгсөн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.