Татвараа төлөөгүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа өчигдөр буюу зургадугаар сарын 1-ээр дуусгавар болж буй. 

Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй. Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байгааг албаныхан хэлж байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.

Тодруулбал, татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг. Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-06 14:42:10
    Торгох гэж уртасгасан цагаар ажиллаж байгаа юм уу? Хугацаа заагаад тэр өдрөө хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа юм уу? Тодорхой бичээч.
  • irgen 2018-06-04 06:26:01
    Tegeed l yum l bol ingej gutsdiiin ternii orond ulsiin mungiiig uren taran hiigeed erh medlee urvuulaan ashiglaad bgaa ih hurliin gishuudiig shoron hiine gch
  • irgen 2018-06-04 02:18:16
    torgono gej dandaa ailgaj baih hereggui ee. Zuv management heregtei
  • zochin 2018-06-04 02:05:25
    Dandaa l tegj baidag shuu dee
  • ene 2018-06-04 01:31:20
    manaihan zaavl tsagiig ni tulgaj bhiin huvaaritai sardaa l tuluugui bol bitgii oroltsuul smart car geed tsahim sitemeer tulchihud asuudl bmaarguim yum
  • m adm am  2018-06-03 13:54:42
    JIL BOLGON IIM YM YARIX YM DAA
  • Бат 2018-06-03 09:10:54
    Төр гэж байгаа бол төр шиг байхсан уух идхээ урьдал болгоод энэнд санаа тавих завгүй байгаа байх гэхдээ торгуулиа чангалбал л боллоо шүү дээ