О.Анужин балетын олон улсын уралдаанд түрүүлэв

Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг балетын олон улсын анх­дугаар уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Балетын олон улсын анхдугаар наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болон нэгдсэн тоглолт энэ сарын 1-ний үдэш ДБЭТ-т болсон юм. Энэ­хүү уралдаанд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Сингапур гэсэн зургаан орноос нийт 80 балетчин ур чадвар сорьсноос 19-29 насны ан­гилалд УДБЭТ-ын балетын гоцлооч О.Ану­жин шилдгээр шалгарч гран при шагнал хүртэв.

Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг шүүхээр долоон орноос 11 шүүгч хүрэлцэн ирсэн.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн үзэгчид, уралдаанд оролцогчид, шүүгчдэд хандаж үг хэлэхдээ “Манай Алтанхуяг шүүгчдийн талаар албан ёсны болоод даруухнаар танилцуулж байна. Энд та бүхний өмнө долоон орноос хүрэлцэн ирсэн 11 шүүгч сууж байна. Энэ хүмүүс бүгд үндэстнийхээ балетын урлагийн одод, онцгой байр суурьтай хүмүүс. Тухайлбал, Казахстанаас ирсэн шүүгч Турсинбек Нуркалиев бол тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын соёлын бодлогын зөвлөх, “Астана балет”-ыг үүсгэн байгуулагч, өдгөө уран сайхны удирдагч нь юм. Япон улсад нэр хүндтэй “Токио Комаки ба­лет”-ын үүсгэн байгуулагч Со Кикүчи, БНХАУ-ын балетын од Шин Лили, ХБНГУ-ыг төлөөлж ирсэн, Оросын балетын Пермийн дэг сургуулийн төлөөлөл Надя Саидакова нарыг дурдахад л шүүгчдийн чансаа харагдана. Манай улсад анх удаа болж буй олон улсын уралдааныг шүүхийг зөвшөөрч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Цаашид таван тивийн олон орноос Монголын балетын урлагт хүндэтгэл үзүүлж уран бүтээлчид олноор ирж оролцоосой гэсэн ерөөл тавья” хэмээсэн юм


Шүүгчдийн төлөөлөл, БНСУ-ын Балетын сан­гийн тэргүүн Пак Жэ Кён “Монголын Ба­летын олон улсын уралдаан цаашид дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болоосой гэж ерөөе. Оролцогчдод хандаж хэлэхэд ялсан ч, ялагдсан ч энэ тэмцээн та бүхний их урлагт хөлөө зөв тавихад түлхэц болсон ал­хам байх болно. Мөн энэ тайзан дээ­рээс Монго­лын балетад үүрд дурсагдах хоёр хүний нэ­рийг хэлэхийг хүсэж байна. Тэр хүмүүс бол танай улсад балетын урлагийг үүсгэн хөгжүүлэгч Б.Жамъяндагва болон Монголыг олон улсын уралдаантай болгож буй санаачлагч, зохион байгуулагч Д.Алтанхуяг нар юм. Энэ хоёр хүнийг би Монголын балетын баатрууд гэж бодож, хүндэтгэж явах болно. Монголын Балетын олон улсын хоёрдугаар уралдааныг зохион байгуулахад бүхий л хүчин чадлаа дайчлан оролцохоо амлаж байна” гэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-15 04:00:46
    Мундаг! Монголын балетчидыг гадаад оронд зөвшөөрөгдөх түвшинд хүрэх замыг зааж, бэлдэж сургаж байгаа Дашлхагва багшийн гавъяаг төр бас үнэлэх болсон биш үү
  • songodog yralg bol delhiid bidniig haryy 2018-07-10 10:53:41
    songododg byteeld bol ert oroi gej baihgyi ee!!ter bol asar ikhe tebcheer hedelmer saarddag ender deed hymyyjil abyas bilegees yydeltei ni medeej saya gabyat ju...
  • ззззочин 2018-06-04 03:34:35
    баяр хургэе наадам уралдаан гэж хоер янзаар бичсэн бна цаашид анхаарна биз
  • төрийн албан хаагч 2018-06-04 03:17:32
    Мундаг байна. Баяр хүргэж улам их амжилт хүсье.