“Их долоо”-гийн зургаан улс АНУ-ыг хүчтэй шүүмжиллээ

АНУ-ын Сангийн сайд Стив Мнучин ган, хөнгөн цагааны импортын гаапийн татварыг нэмэгдүүлсэнд дургүйцлээ илэрхийлсэн G7-гийн хамтрагч орнуудынхаа эрс буруушаасан шүүмжлэлд өртжээ. Францын Сангийн сайд Брюно Ле Мэрийн мэдэгдсэнээр Вашингтонд холбоотнуудтайгаа худалдааны дайн хийхээс зайлсхийхийн тулд хэдхэн хоног үлдсэн гэнэ.

“Их долоогийн орнуудын Сангийн сайд нарын гурав хоногийн уулзалт Канадад болсон юм. Харин ирэх амралтын өдрүүдэд Квебект АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй 07-гийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно. Тэгвэл Сангийн сайд нарын уулзалтаар хамтарсан мэдэгдэл ч гаргаагүй байна. Хойд Америк дахь ВВС-гийн сурвалжлагч Крис Баклерийн үзэж байгаагаар үүнийг хагарлын илт шинж тэмдэг гэж үзэж болох гэнэ. Халуухан маргаан дараагийн дээд хэмжээний уулзалтаар ч өрнөх төлөвтэй байна.

Дэлхийн хамгийн баян долоон улсын төгс клубээс зургаа нь Мнучиныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад гаалийн татварыг нэмэгдүүлсэн шийдвэрээс нь болж “бүгд сэтгэл дундуур” байгааг дамжуулахыг хүссэн мэдэгдэл хийжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Трамп хөнгөн цагаан, гангийн импортод гаалийн татварыг нэмэгдүүлсэн ч хэлэлцээр явуулах хугацааг хойшлуулсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Худапдааны сайд Уилбур Росс зургаадугаар сарын 1-ний шөнө дундаас эхлэн Европын холбоо, Канад, түүнчлэн Мексик зэрэг орнуудад шинэ тариф хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж мэдэгдсэн билээ. Европын холбоо, Канад улс Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд АНУ-тай заргалдахаар шийдээд байна.
 

Худалдааны дайн болох уу?


Ийнхүү Европын холбоо, Канад, Мексик улсаас ирсэн импортын ганд 25 хувь, импортын хөнгөн цагаанд 10 хувийн гаалийн татвар ногдуулахаар болж байна.

“Энэ үйлдэл үнэн хэрэгтээ манай эдийн засагт тусламж үзүүлэхэд нэмэр болохгүй гэдэгт санаа зовниж байна. Энэ бол сүйтгэл авч ирэх үйлдэл. Зургаан улс өөрсдийн үзэл бодпоо Мнучин сайдын сонорт хүргэж байна" хэмээн Канадын Сангийн сайд Билл Морно Уистлер уулын амралтын газарт болсон уулзалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Францын Сангийн сайд Брюно Ле Мэр харин илүү хатуу үг хэлсэн байна. Тэрбээр хэд хоногийн дараа худалдааны дайн эхэлж магадгүй шүү гэж анхааруулжээ.

Харин Мнучин бусад Сангийн сайд нарынхаа хэлсэн шүүмжпэлийг хүлээн авалгүй няцаагаад АНУ өөрсдийнхөө гаалийн татвараар олон улсын худалдааны дүрэм журмыг зөрчөөгүй гэжээ. Гэхдээ тэрбээр энэ долоо хоногт болох 07-гийн дээд хэмжээний уулзалтаар Трампыг энэ асуудалд анхаарахад санаа тавьж ажиллана гэж амласан байна.

Европын орнууд Америкийг гаалийн татвар бий болгосонд гомдол гаргана гэж мэдэгдсэн төдийгүй Америкийн мотоцикл, виски, жийнс, тэр ч бүү хэл цангис жимсэнд хүртэл хариу гаалийн татвар ногдуулах болно гэж сүрдүүлжээ.

Яг энэ цаг мөчид АНУ-ын Худалдааны сайд Росс Бээжинд Хятадын дэд Ерөнхий сайд Лю Хэтэй хоёр орны маргаан зөөлөрсөн нөхцөлд уулзалт хийж байгаа юм. Хоёр улс Америкийн бараа бүтээгдэхүүний импортыг Хятадын зах зээлд нэмэгдүүлэх замаар худалдааны дайн эхлүүлэхгүй байх талаар тохиролцоонд хүрсэн билээ. Тэгвэл 07-гийн орнуудын сайд нар Канадад Америкийн эдийн засгийн бодлогыг шүүмжилж байх зуур АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Европтой худалдааны харилцаагаа зөв явуулж байгаа тухай ээлжит жиргээгээ тавьж байлаа.

“Жилд худалдаагаар 800 тэрбум орчим ам.доллараа алдаад байхад худалдааны дайнд ялагдахаа хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ. Бусад орнууд АНУ-ын мөнгөөр олон жил амь зууж байхад цаг хугацаа илүү ухаантай байхыг шаардаж байна” хэмээн Трамп “Твиттер"-тээ бичсэн байна.

“АНУ-д худалдааны салбарт аль эртнээс шударгаар хандах ёстой байсан. Хэрвээ бид улс орондоо гаалийн тэг татвар тогтоож, тэднийг бараа бүтээгдэхүүнээ зарах боломж олгоод байвал тэд биднээс 25, 50, тэр ч битгий хэл 100 хувь шимтгэл авна. Энэ чинь шударга биш. Үүнд цаашид тайван хандаж болохгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч үзжээ. “Энэ бол чөлөөт, шударга худалдаа биш, энэ бол тэнэг худалдаа” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.