Хөх хотын консулын газар “Байгаль дэлхийгээ хамгаалъя” гар зургийн уралдаан зохион байгууллаа

Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Консулын газраас “Байгаль дэлхийгээ хамгаалъя” сэдвийн дор хүүхдийн гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

Энэхүү гар зургийн уралдаанд Монгол улс болон Хөх хот, Эрээн хот, Хөлөн буйр,  Баяннуур, Шилийн хот, Улаан цав, Зүүн Үзэмчин, Баруун Үзэмчин, Улаан хад, Цагаан хөшөө, Ордос зэрэг аймаг хотуудын хүүхдүүд оролцож 1003 бүтээл ирүүлсэн нь урьд өмнөх уралдаан тэмцээнээс илүү өргөн цар хүрээтэй болсон бөгөөд хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчилсан аж. Уралдааны гол зорилго нь хүүхэд багачуудын байгаль, эх дэлхийгээ хайрлах хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх, зургаар дамжуулан байгалиа хамгаалах боловсролыг олгоход чиглэж байгаа юм.
 


Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ: Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцсаны улмаас уур амьсгал өөрчлөгдөн олон зүйл ургамал, амьтан бүрмөсөн устгаж, ган гачиг цас зуд, салхи шуурга зэрэг гамшигт үзэгдлийн өмнө хүн төрөлхтөн өөрөө ч хүчин мөхөсдөж байгааг бид харж байна. Тиймээс байгаль дэлхийгээ хамгаалах, онгон дагшин хэвээр нь хадгалах асуудал бол дэлхий дахины чухал зорилт болж, анхаарал хандуулаад байгаа. Бид ч гэсэн хүүхдэд багачуудыг байгаль дэлхийтэйгээ ойр байж, уул ус ургамал мод, газар шороогоо хайрлацгаая гэсэн уриан дор байгаль хамгааллыг сурталчилах, зургаар дамжуулан байгаль экологийн боловсрол олгох тал дээр анхаарсан. Энэ уралдаан маань урьд өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтай, олон улсын чанартай болж байгаль орчныг хамгаалахад зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа боллоо гэж бодож байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.