Хөгжлийн банк: Газрын захирлын сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг үндэслэн Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.

НЭГ. Сонгон шалгаруулалтын зорилго

Энэхүү сонгон шалгаруулалтын зорилго нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангасан, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах чадвартай Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлыг гадаад, дотоодын иргэдээс сонгон шалгаруулахад оршино.

ХОЁР. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлага

МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тавигдах дараах шаардлага:

-Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр өндөр хөгжилтэй улс оронд суралцаж магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан байх;
  • Банк санхүүгийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
  • Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон удирдлагын чадварыг хангаж ажиллах чадвартай байх;
 
-Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
 
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах өндөр чадвартай байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
 
-Ял шийтгэлгүй байх;


ГУРАВ. Сонгон шалгаруулалтад оролцогчид дор дурдсан материалыг бүрдүүлэн ирүүлж, бүртгүүлнэ. Үүнд:
 

  1. Төрийн албан хаагчийн анкет;
  2. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  5. 4х6 см хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  6. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ажилласан бүх жилүүдийн хамт/;
  7. Оршин суугаа газрын тодорхойлолт;
  8.  Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй болохыг нотолсон шүүхийн лавлагаа

Жич: Сонгон шалгаруулалтад оролцох гадаадын иргэн нь энэ зүйлийн 8-д заасан тодорхойлолтыг тухайн улсын ижил төрлийн төрийн байгууллагаас авсан байна.

ДӨРӨВ. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг хүлээн авах:

Сонгон шалгаруулалтад оролцогч нь материалаа 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө өөрийн биеэр, эсхүл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр болон баталгаат шуудангаар заасан хугацаанд багтаан ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр ирүүлсэн оролцогчийн материалын бүрдэл, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж бүртгэнэ. Материал дутуу ирүүлсэн оролцогчийг бүртгэхгүй болно.

ТАВ. Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, 12 давхарт    байрлах Монгол Улсын Хөгжлийн банкны  1214  тоот өрөөнд хүлээн авна.

Асууж, тодруулах зүйлсийн талаар 70130518-701 дугаар утсанд хандана уу.

Жич: Сонгон шалгаруулалтын материалыг буцаан олгохгүй.

 

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Бусдад түгээх
  • gplus