Д.Хаянхярваа: Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоудалгүй, ул суурьтай хандах ёстой
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 он хүртэл хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
 
Бүлгийн гишүүд өмч хувьчлалын тухайд Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг зарчмын хувьд дэмжжээ. Ингэхдээ хувьчлахаар оруулж ирсэн обьектуудыг ил тод, нээлттэй байх зарчим баримталж, бодлогоо тодорхой болгон эргэж танилцуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргасан байна.

Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өмч хувьчлалтай холбоотойгоор төсөвт ямар хэмжээний орлого нэмэгдэж байгаа вэ. Төрийн өмчийн анхны үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ?

-Засгийн газар ямар хэлбэрээр хувьчилбал төрийн өмчит компани үнэд хүрэх вэ, үнэ цэнийг нь хэрхэн өсгөх вэ гэдэгт саналаа гаргаад явна. Энэ жил өмч хувьчлалын орлогоор төсөвт хөрөнгө тавиагүй. Ер нь обьектуудыг хувьчилна гэдэг зөвхөн орлого хөөж байгаа асуудал биш. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг олно гэсэн тооцоо Засгийн газар дээр байгаа. Хамгийн гол нь компанийн засаглалыг хэрхэн сайжруулах, яаж олон нийтэд нээлттэй болгох вэ гэдэгт анхаарч, тур дундаа олон нийтийн хяналтын дор төрийн өмчит компаниуд үйл ажиллагаагаа шударга, зөв явуулдаг болох чиглэлийг барьж байгаа.

-Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Зээлийн хүүг бууруулах асуудалд шоу хэлбэрээр хандаж болохгүй. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд хүргэх нь илүү оновчтой болов уу. Нэг хэсэг нь Зээлийн хүүг бууруулах хууль боловсруулж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцээд байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд өгч байна. Банкны системийг эдийн засгийн цусны эргэлт гэж үздэг учраас МАН-ын бүлэг энэ асуудалд маш нухацтай, тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч ул суурьтай хандах ёстой гэж үзэж байгаа. Бүлэг ямар нэгэн улстөр, хэн нэгэн гишүүний санаачилсан хууль гэдэг өнцгөөс биш эдийн засгийн үр ашгийн талаас харж байгааг хэлмээр байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-05 10:57:39
    Хаянхярваа гэх мэт долдой хагас дутуу биетэй хүмүүс шударга ёсыг сахиж, хүүг бууруулж чадахгүй. Банкы эздийн өмнө энэ мэт тахир дутуу тагжгар юмнууд сөхөрч бна
  • зочин 2018-06-04 08:56:59
    эрдэнэ банк зээл гэж ярьснаас хун амины зоригийн хэргээ яривал яасийм бат уулийн дугуй хар малгай яагаад цагаан саарал болов гэх мэтээр