С.Батболд: Улаанбаатар хот өөрөө хөрөнгө оруулалтын том боломж юм

МҮХАТ-аас зохион байгуулдаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” уулзалт, ярилцлагад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцлоо.

Тус танхимын гишүүд хотын даргатай уулзах хүсэлт тавьсан учраас тэрбээр 25 дахь удаагийн уулзалтын зочин болсон. Уулзалтад бизнес эрхлэгчдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, харьяа агентлагийн удирдлагууд оролцсоноор онцлог юм. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь, компани, аж ахуй нэгж байгууллагын 70 хувь, хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод ноогддог гэсэн статистик  судалгаа бий. Тиймээс энэ удаагийн “Өглөөний цай” арга хэмжээ нийслэлийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг МҮХАҮТ-ын удирдлагууд хэлж байлаа.
 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Энэ хэрээр бизнест маш том боломж бий гэсэн үг. Магадгүй бид энэ хотдоо ажиллаж, амьдарч байгаа болохоор тэр олон боломж, шийдлийг харахгүй байж болох талтай. Гэхдээ асуудал байгаа цагт, боломж, шийдэл ямагт байдаг. Тухайлбал, Хойд Америкийн бизнесийн төлөөлөлтэй уулзахад Улаанбаатар хотын авто зогсоолыг сайжруулснаар хотын эдийн засагт бодит, үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тооцолсон байх жишээний. Бид өнөөдөр тулгамдсан асуудлын талаар толгой сэгсрэн яриад байгаа болохоос “Ийм шийдэл, ийм гарц, ийм боломж” байна гэдгийг огт ярьдаггүй. Хотын даргын хувьд тодотгож хэлэхэд, “Улаанбаатар хот өөрөө бизнесийн том боломж” юм.
 


Нөгөө талаар төрийн үүрэг юу вэ гэдэг асуултыг олон хүн асуудаг. Улаанбаатар хотын даргын хувьд миний болон манай багийн баримталдаг зарчим бол “Хувийн хэвшлийн хийж чаддаг, хийдэг ажилд төр оролцох ёсгүй. Мөн төр өөрөө хувийн хэвшлийн өрсөлдөгч байж болохгүй. Аль болох аж ахуй нэгж, компаниуддаа боломж олгох ёстой. Захиалагч нь өрсөлдөгч болсноор бизнес хийх таатай орчин үгүй болдог. Хотууд хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр Улаанбаатар хот ч дэвжин дээшилж байна. Гэхдээ бидний өмнө нэн яаралтай шийдэх асуудлууд бий. Наад зах нь Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Convention center”, “Цэнгэлдэх хүрээлэн” барих санал санаачлагыг хотоос эхлүүлж байна. Учир нь аливаа хот томоохон үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн арга хэмжээ, хүүхэд залуустаа зориулсан боловсрол, мэдлэг дээшлүүлэх ажлуудыг шат дараалан хийх шаардлага тулгардаг. Харамсалтай нь өнөөдөр ийм төв байхгүйгээс Улаанбаатар хотод олон улсын чанартай арга хэмжээ, хурал зөвлөгөөн, тэмцээн уралдаан явуулахад бэрхшээл тулгарч байна. Удахгүй болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар тойрсон асуудал үүсдэг. Төв цэнгэлдэх хүрээлэн нь 10 мянган хүний суудалтай. Тэгвэл хот 45 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнтэй болох зорилт тавьж байгаа юм.
 


Газрын асуудлыг хот шийдье. Хувийн хэвшлийнхэн төслөө уралдуулж, хөрөнгө оруулалтаа хийж, менежментийг хамтран зохион байгуулах хэрэгтэй байна” гэлээ. Хотын даргын зүгээс энэ мэтчилэн нийслэл хотдоо өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг чухалчилж байгаа төдийгүй хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ажлыг онцолж байгааг ярилаа. 
 


Хоёрхон хоногийн дараа “Улаанбаатар инновацийн төв” нээлтээ хийнэ. Хотын дарга инновацийн бодлогыг чухалчилж байгаа гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Мөн тэрбээр “Бизнесийнхэнд хот нээлттэй. Асуудлыг тал бүрээс нь ярьж шийддэг, гарц, боломжоо тодорхойлох нь чухал. Жил бүрийн 1 дүгээр сард “Улаанбаатар хөрөнгө оруулалт бизнес уулзалт”-ыг зохион байгуулдаг. Оны эхэнд ажлаа ярьж, худалдан авалт, хөрөнгө оруулалтаа ил тод зарладаг” гэдгийг тодотголоо.

Уулзалтын үеэр компани, аж ахуй нэгж байгууллагын захирлууд Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх төсөл, шинэ санал санаачлагынхаа талаар хөндөн ярилцлаа. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн холбоод хамтран ажиллаж, хотын даргын дэргэд “Евэнтийн зөвлөл” байгуулах, мөн хотын төв цэг буюу Төв шуудангийн орчмын замын тэмдэг, тэмдэглээг шинэчилж, орчин үеийн технологи бүхий “JOBI” будгаар будах, Улаанбаатар хотын аплейкэшнийг жуулчдад ойлгомжтой газрын зураг бүхий дүрслэл, тэмдэглэгээтэй хийх, барилгын салбар, гэр хороололыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтөд хамтран ажиллахаа ярилцаж, санал солилцлоо.
 


Хотын дарга бизнесийн байгууллагуудын шинэ санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлж, дээрх саналуудыг ажил хэрэг болгох үүрэг даалгаврыг холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө. Мөн Улаанбаатар хотоо эко болгох зорилт тавьж байна. Үрээр суулгац бэлддэг аж ахуйн үйл ажиллагаатай удахгүй очиж танилцана гэдгээ ч илэрхийллээ. Хотын таксинаас өгсүүлээд барилга байгууламж, дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, боловсрол гээд бүхий л салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана гэж хотын дарга онцолсон юм. 

Энэ удаагийн уулзалтад Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч  Б.Лхагважав, Монголын Үндэсний худалдаа аж танхимын дарга М.Оюунчимэг болон тус танхимын удирдах зөвлөлийн төлөөлөл, гишүүд оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-05 05:04:23
    Батболдын хийж гийгүүлсэн юм гэж алга. Нээх л сайхан ярьсан хүн. Энгэхээ л больчих
    159.65.147.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-05 05:03:43
    Батболдын хийж гийгүүлсэн юм гэж алга. Нээх л сайхан ярьсан хүн. Энгэхээ л больчих
    206.189.89.212
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2018-06-05 05:03:03
    BATBOLD YUM XIINE GEDEG BOL XETSUU2 IX L XARJ XULEELEE. ENIIG TATAN BUULGAAD UUR XUN TAWIJ BOLDOGGUI YUM UU
    185.125.231.241
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-04 08:59:27
    энэ нехер ч улаанбаатар гэсэн усгэн болон цэцэг барьсан залуугийн хешее аз жаргалтай улаанбаатар эссэ бичлэгийн уралдаанаас хэтэрсэнгуйдээ
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах