“Монгол-Турк” сургуулийн сурагчид үдийн хоолноосоо хорджээ
Энэ сарын 1-нд Орхон аймаг дахь Турк Монголын хамтарсан сургуулийн сурагчид үдийн хоолны хордлогод орж, аймгийн Халдвартын тасагт хэвтжээ.

Хордлогын шалтгааныг тодруулахаар хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнд шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар “shingelii flexneri” цусан суулгац нян илэрсэн гэдгийг албаны эх сурвалж хэлэв.

Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийж эхэлжээ. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, анхаарал татахуйц, суулгалт ихтэй нэг том хүн, бусад нь хүүхдүүд юм байна. Бусдынх нь биеийн байдал дунд зэрэг байгаа аж.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Эхний байдлаар 150 гаруй хүүхэд үдийн хоолоо идсэн юм билээ. Тэрнээс 50 гаруй хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илрээд шинжилгээ хийлгэсэн байгаа. Одоогоор  аймгийн эмнэлэгт 7 хүүхэд, ХӨСҮТ-д 3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Халдварт хэвтэж байгаа хүүхдүүдийн хувьд зургадугаар сарын 01-ний өдөр амраад наашаа хотруу ирсэн хүүхдүүд байгаа юм. Нийт 58 хүнээс шулуун гэдэсний арчдасаас шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 21 хүнээс гэдэсний цусан суулга бактери гарсан. Идсэн хоол унд нь бохирдсон байсан байх.

Хүүхдүүд тарвас, кембаб, пирошки гурваас хордлого авсан байх магадлал өндөртөй байгаа юм. Одоогоор тандалт судалгаа хийж байгаа бөгөөд ХӨСҮТ-ээс мэргэжлийн баг тэнд ажиллаж байгаа” гэлээ.
 
Дашрамд дуулгахад өнөөдөр ЭМЯ-наас хоолны хордлогын талаар 11.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.