НӨАТ-ын баримт өгөөгүй 300 гаруй иргэн, ААН-д 60 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Өнгөрсөн оноос эхлэн Татварын ерөнхий газар болон Сангийн яамнаас хамтарч томоохон зах худалдааны төвүүдийг НӨАТ-ын машинтай болгоно гэж ярьсан ч өнөөдрийн байдлаар зарим зах худалдааны төвүүд НӨАТ-ын машин байхгүй, баримт өгөхгүй гэсэн шалтгаанаар хойрго хандсаар байгаа юм.

Уг нь иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг томоохон зах худалдааны төвүүдэд баримт олгох кассын машин байрлуулах ажлыг нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр үйлчилгээний газартай хамтран хэлэлцэж байгаа юм байна. Ингэхдээ аж ахуй нэгжүүдэд кассын машиныг хөнгөлөлттэй олгохоор ажиллаж байгаа гэх.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян “НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байна. Энэ хууль бол маш их хэрэгтэй хууль юм. Энэ хуулиар дамжуулаад иргэдэдээ хоёр хувийн урамшуулал олгож байгаа. Мөн сугалаанд оролцуулж байна. Манай дүүргийн хувьд барилгын материалын төв болох Зуун айл дахь худалдааны захууд, “Саруул”, “Меркүри” зэрэг захууд баримтын машинтай болж баримт хэвлэж өгдөг болсон. Бид нар эдгээр захуудад анхаарал хандуулж хяналт тавьж хамтарч ажиллаж байгаа. Үйлчилгээ авч байгаа иргэдэдээ И баримтыг заавал хэвлэж өгөх нөхцлийг нь бүрдүүлсэн байгаа. Тийм учраас иргэд маань дээрх захуудаас баримтаа заавал нэхэж шаардаж авах ёстой юм шүү. Харин хуулийг хэрэгжүүлэхгүй бол тодорхой торгууль ногдуулах хуулийн заалттай. Бид нар эхний удаад ААН-үүдэд сануулна, хоёр дахь удаагаа шаардлага өгнө. Хэрвээ бидний шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа бол 1 сая 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 150 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай. Удаа дараа хууль зөрчөөд байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч байгаа.

Эхний нэг жилийн хугацаанд хуулиа сурталчилж таниулах арга хэмжээг хийсэн. Харин өнгөрсөн жилээс эхэлж хариуцлагын арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэнд 60 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. Арга хэмжээ авахдаа чухал биш нөгөө талдаа хуулиа хэрэгжүүлж ажиллах, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг л хамгаалах нь чухал юмаа. Баримт өгөхгүйгээс болж иргэд сугалаанд оролцох боломжгүй, хоёр хувийнхаа буцаалтыг авч чадахгүй хохирох тохиолдол бий” гэлээ.

Энэ дашрамд, НӨАТ-ын баримтын талаар мэдээлэл өгөхөд он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэгдэж, үүнээс 71,956,001 нь баталгаажжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-05 08:44:16
    нарантуулыг шалга: огт өгдөггүй:
  • ахаи 2018-06-05 03:14:46
    дэлгэрлэн гэдэг 8 нэрийн дэлгүүр өчнөөн орлоготой хүн тасардаггүй огт баримт өгдөггүй 1 сайхан машин тавчихсан мөртөө хүн хуурч байгаа аятай шалгах хэрэгтэй
  • зочин 2018-06-05 02:20:37
    эмийн сангууд огт егдеггуй жижиг эмийн сангуудыг хаагаач ээ хамгийн их аюул тарьж хууль зерчиж байгаа газрууд бол жижиг эмийн сангууд байна
  • Төрөө 2018-06-05 02:20:20
    НӨАТ-ын сугалаа худал. Баталгаа нь Увсын сугалааг нэгч роуулдаггүй. Увсын татварын албач ажилдаагүй. Ард түмэн үүнд бүү хуурт