АСЕМ-д зориулж нэг бүрийг нь 200 сая төгрөгөөр авсан автобусуудыг яах вэ
Өнгөрсөн жил АСЕМ-д зориулж авсан автобуснууд өнөөдрийн байдлаар цоо шинээр хадгалагдаж байгаа юм. Тэднийг яах вэ, яагаад ашиглахгүй байгаа талаар шүүмжлэл гарсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Үндэсний аудитын газраас АСЕМ-ыг зохион байгуулах үеэр зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, хөнгөлттэй зээлийн зарцуулалт болон задаргааг танилцуулсан юм. Тухайлбал, “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан зочид буудлуудад 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ.

АСЕМ-д зориулж нэг бүрийг нь 200 орчим сая төгрөгөөр 43 ширхэг урт автобус худалдан авсан байдаг. Гэтэл өнөөдөр тэдгээр өндөр үнэтэй, ганц хаалгатай урт автобусууд “мөнхийн зогсоолд” зогссон байгаа юм. Ард олондоо зарах гэтэл ашиг унац харж хэд нугалсан өндөр үнээр улсад шахсан тул дийлж авах хүн байхгүй. Ингээд л зэврээд дуусах бололтой. Уг нь энэ зун Нийслэлийн аялал жуучлалд зориулна гэсэн “явган” яриа гарсан ч мөн л таг чиг болжээ.

Тэгвэл Үндэсний аудитын газраас мэдээлснээр АСЕМ-ын үйлчилгээнд зориулж автобус бүрд улсын дугаар, бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн даатгал, СPS, хөшиг, суудлын бүрээс тээврийн хэрэгслийн даатгал, цалин хөлс, хоол, эмчийн үзлэг гэх мэт зардалд 198,0 сая төгрөгийн нэмэлт зардал гарсан байна. Үйл ажиллагаа явагдсан 16 чиглэлд 43 автобус өнгөрсөн оны долдугаар сарын 2-18-ны хооронд 16 өдөр үйлчилсэн. Бүх автобус өдөр бүр үйлчилгээнд гараагүйгээс гадна нийт 4737 зочид тээвэрлэснийг автобусны суудлын тоотой харьцуулахад 15,3 хувийг ашиглажээ.

Засгийн газар 43 автобусыг жилийн 2,25 хувийн хүүтэй, 12 жилийн хугацаагаар зээлдүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрсний дагуу Зам тээврийн хөгжлийн яам 2017 оны 12 дугаар сарын 15-нд “Чингис хаан банк” ХХК болон “Ди Би Эм лизинг” компанитай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар нийт 31 автобусыг лизингээр худалдсан ба үүний 10 автобусыг төсвийн байгууллага авчээ. 

Эдгээр автобуснуудыг худалдаж авахдаа ашиглах, хэрэгцээ шаардлагыг нь судлаагүйгээс болж хоёр жил сул зогсолт хийж, борлуулж чадаагүй байгаа юм. Тиймээс улсын төсвөөс 2016-2017 онд зөвхөн зээлийн хүүнд 20,6 мянган ам.доллар буюу 50,5 сая төгрөг төлөхөөс 2017 оны 12 дугаар сарын байдлаар 14,3 мянган ам.долларын зээлийг төлж 6273 мянган ам. долларыг төлж чадаагүй үлдэгдэлтэй явж байна. Мөн эдгээр автобуснуудын ашиглалт хамгаалалттай холбоотой зардлуудыг ч тооцоогүй гаргасан байгаа юм.

Тэгвэл дэл сул зогсолт хийж, үзэсгэлэн мэт эгнүүлэн “өрсөн” эдгээр автобуснуудыг яах юм бэ, хэрэгтэй зүйлд нь зарцуулах хэрэгтэй бус уу. Улс өрөнд орж зээлийг нь биш хүүг нь чадан ядан төлж байгаад одоо бүр төлж чадахаа болилоо шүү дээ.


О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-06-06 05:54:38
    Surguuliudad huuhdiin autobus bolgoj ug
  • МС 2018-06-05 21:50:03
    Элбэгдорж төлөх ёстой. АСЕМ ганцхан хүнд хэрэгтэй байсан. Тэр нь Элбэгдоржийн хувийн нэр хүнд. Улсад ямар ч хэрэггүй.
    • Галуу 2018-06-07 06:56:03
      Монгол Улсад АСЕМ хэрэгтэй. Монголын нэр хvндийг есгесен. Харин автобус худалдаж авсан албан тушаалтан нь хэн бэ? Элбэгдорж автобус худалдаж аваагvй нь лавтай. ...
  • Zochin 2018-06-05 15:21:39
    ASHIGLA. Erhuu. Ulaan-Ud. Hailar, Huhhot, Ereen yabuul.
  • БАТ 2018-06-05 14:29:13
    НИЙТИЙН ТЭЭВЭРТ АРДАА ХААЛГАГҮЙ БОЛОХООР БОЛОХГҮЙ ГЭНЭ . МАНАЙХАН АВТОБУСАНД ХАЛГА ГАРГАЧИХАЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ҮҮ , ИЧЭЭЧ ЭЭ !!!
  • Зочин 2018-06-05 13:36:11
    Инженерүүдээр баг бүрдүүлж дунд нь хаалга гарга. Тэгээд су.батболдод хүлээлгэж өг. Өөр зам байхгүй. Нийтийн автобусууд одоо хуучирж элэгдэж байна.
  • ggg 2018-06-05 11:21:23
    manai mongol uls chin hyundai gej uildveriin shahaanii gazar bolson yum uu
  • яана даа, харамсаж байна 2018-06-05 09:24:20
    Нэг тэнэг үйлдлийг төрийн хүн хийсэн гэхэд итгэхэд хэцүүч итгэж байна. ЭНЭ тэнэгүүдийг төрөөс зайлуулаач.
  • сэлэнгэ 2018-06-05 09:16:02
    100 жилийн өмнө Манай ерөнхий сайд Оросод ажлаар оччихоод бусад улсын элчингүүдтэй уулзах гэж харий бүрийгээр нуугдан үүдэнд нь очоод нохой шиг хөөгдөж явсан тү...
  •  2018-06-05 08:46:14
    буцааж зар. Хүзүүгүй нэг пагдгар Илжигдорж гэж нөхөр байгаа: тэр л бантангааа хүртэг.
  • Бат 2018-06-05 04:16:57
    Хот хооронд явуулаач зогссоор байгаад мараалын элэгдэлд орлоо
  • ах 2018-06-05 03:23:53
    илжигдоржыг шоронд хийгээ ч
    • Аанхаан 2018-06-07 06:58:24
      МАН-ын сайд нар 800 тэрбум тегрегийг концессийн гэрээгээр авч идсэн. Тэднийг яаралтай шоронд хий!!!
  • иргэн 2018-06-05 02:43:05
    монголд нэг хузуугуй амьсгаа байдаг даа туугээр л телуулэхээс
    • Би 2018-06-07 06:59:07
      Нийтийн тээврийн автобусууд муудсан, дунд нь хаалга хийгээд ашиглаач.
  • !!! 2018-06-05 02:13:54
    Surguuliudiig Awtobusjuulbal zamiin boglorol ugui bolj magad l yum daa !