Монголын сайхан бүсгүйг шалгаруулна

Монгол Улсад анх "Сайхан бүсгүй" шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан "Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” наадмыг зохион байгуулах гэж байна.

15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор эмэгтэй хүний нандин, ухаалаг нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэгтэйгээ хослуулан хөгжүүлж буй монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг нээн алдаршуулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болох зорилгын хүрээнд зохион байгуулах аж.

Иймд эрхэмсэг бүсгүй таныг тус наадамд бүртгүүлэн, дэлхийд “Төв тэгш Монгол охид, бүсгүйчүүд”-ийг таниулах, нийгэмдээ эерэг хандлагыг төрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дуу хоолойгоо хүргэхийг зохион байгуулагчдийн зүгээс уриаллаа.



Уралдааны тэргүүн байрын эзэн Эрдэнийн шигтгээт титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн од”, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болох бөгөөд дэд байр эзэлсэн мисс Эрдэнийн шигтгээт  титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн мод” болон 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах ажээ. Уламжлал ёсоор зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган-эрдэнийн өргөмжлөлт миссүүд ч мөн энэ шалгаруулалтаас тодорно. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-05 12:42:47
    Бүтэн амьдралтай хүүхэн хэд байна эдэн дотор чинь бодох л асуудал.
  •  2018-06-05 08:40:45
    Дэмий будмл ЯШ КА уралдуулж олон хүний цаг үрж мөнгө хий үрж байхаар нэг ядуу айлд гэр өгвөл дээр шүү.