70 мянгыг Смарт картанд хүүтэй хадгалдаг боллоо
Монголын оюутны холбоо Төрийн банктай хамтран өнгөрсөн оноос оюутнуудын нийтийн унаанд үнэгүй зорчдог смарт картыг бэлддэг болсон. Энэ намраас эхлэн оюутнууд смарт картаараа олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломж
бүрдсэнийг Төрийн банкныхан хэллээ.
 
Энэ картаар оюутнууд хам­гийн их үйлчлүүлдэг байгууллагууд болох “Интер ном”-ын дэлгүүр, “Тэнгис” кино театр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Усан спорт сургалтын төв, “Hi-Fi” рекордс болон жолооны сургалтын төвүүдээр 5-40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх юм.
 
Мөн тэд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ смарт картаар авч хуримтлал үүсгэх нөхцөл бүрдсэн байна. Энэ хуримтлалдаа хадгаламжийн хүүтэй адил хүү бодуулж авах боломжтойг Төрийн банкныхан онцоллоо. Ийм карттай оюутнууд гар утсаараа мөнгө шилжүүлэх боломжтой аж.

Зууны мэдээ
Э.Өнөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.