Нийслэлийн Наркологийн эмнэлэгт, эмч ажилчдын эрх зөрчигдөж эхэлсэн үү
 
Эрүүл мэндийн яамны халаа сэлгээ, дарга нарыг жинхэлж амжаагүй байгаа энэ цаг үеийг ашиглаж, Наркологийн эмнэлгийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж эмч, ажилчдын эрх ашиг зөрчигдөж эхэлжээ.

Учир нь сувилагч, асрагч нар илүү цагийн хөлс авч чадахгүй болох, эмнэлэгт жижүүр эмч хонож ажиллахгүй болж эмчлүүлэгч нарт эрсдэл үүсч болзошгүй байдалд дахин ороод байгаа талаар эмнэлгийн ажилчид тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн хэд хэдэн хууль бус томилгоо хийгдсэн байна.

Тухайлбал, Б гэх мэргэжлийн бус эмэгтэйг гаднаас эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилсон. Эмнэлгийн ч мэргэжилгүй, сэтгэлзүйч биш Ө гэх эрэгтэйг мөн гаднаас Хандлагаар анагаах сэтгэл заслын эмчилгээний зөвлөхөөр томилсон.

Н гэх эмнэлгийн мэргэжилгүй эмэгтэйг сургалт, сурталчилгаа хариуцсан менежерээр гаднаас авч ажиллуулж байна.

Мөн эмчийн зөвлөх зэрэггүй, тэтгэвэрт гарсан Б гэх эмэгтэйг зөвлөх эмчээр засал хийх эрхгүй Г гэх хүнийг авч ажиллуулав.

Гаднаас шинэ нярав авч ажиллуулан хуучин няраваа эмнэлгийн угаагч болгожээ. Энэ мэтээр зургаан хүнийг гаднаас авч ажиллуулсан дээр хүмүүсийн ихэнх нь 7 хоногт 2-3 удаа л ажилдаа ирдэг гэв. 

Тус эмнэлгийн удирдлагуудын хэлж байгаагаар ажилчдынхаа илүү цагийн мөнгийг өгч чадахгүй байгаа гэнэ. Өгөхгүй байгаа шалтгаанаа эмнэлэг өрөнд орсон гэж тайлбарладаг аж. Үнэн чанартаа бидний цалинг хомсолж байж дээрх хүмүүсийн цалинг тавихын тулд ийм алхам тэд хийж байгаа болно. 30 хэдхэн ажилтантай газар 7-8 хүн нэмж авахаар цалин яаж хүрэлцэх билээ. Биднийг удирдлагууд сүрдүүлж байгаа талаар ярив. 
 
“Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд нэг сувилагч ээлжинд 55-60 өвчтөнд үйлчилж хонодог, цаашид жижүүр эмч хонож ажиллахгүй гэнэ. Энэ бол үйлчлүүлэгч, ээлжинд хонож буй асрагч, сувилагч нарт эрсдэл учирч болзошгүй байгаа гэнэ.

Тиймээс эмч ажилчид нь "Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар цалин нэмж чадахгүй юм гэхэд бидэнд хуулиар олгогдсон илүү цагийн мөнгийг авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааралдаа авна уу” гэсэн хүсэлтийг салбарын яамандаа гаргахаар болжээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tum 2018-06-08 15:02:35
    said ch duurch, harin tumurtaatar ajilaa hiij emch hunii yos zuig unencheer uzuulmeer bn daa.
  • haa 2018-06-05 15:22:00
    Niisleliin 60 terbumin neg batboldiin nohoi tumurbaatar sarangerel nar biz
  • SARANGEREL SETGUULCHEE 2018-06-05 12:19:41
    60 TERBUMIIN SXEM BIZ
    • зочин 2018-06-05 13:46:01
      эмс сайд хэлээ зажилсан авгай юугаа хийж чадахавдээ сайхан сэтгуулч тийн ялгал мэдэх уу нехцлийг буруулэхэд анхааралдаа авна уу ингэж бичдэггуй юм малаа
  • дамдуу 2018-06-05 11:08:55
    эмч нь манай дүүд 320 мянгаар спирал суулгаад 1 сар болоод уусан мөнгөө авая гэсэн хуц гэж байлаа
  • Золбоот 2018-06-05 08:23:00
    Сарангэрэл гэгч хургаа голсон хонь шиг хүүхнээр сайд тавьснаас хойшэнэ салбар дампуурсан дээрээ бүр сүйдлээ. Засгийн толгой хамуурчихсан өтөндөө идэгдэж дууслаа...
  • үнэн 2018-06-05 07:38:29
    1 сувилагчтай газар тариа гэж мөд хийгдэж дуусахгүй балай газар ийм олон дарга авч байхаар ажилчидаа нэмээч