“Монголиа Опен”-д зодоглох Буриадын ШИЛДГҮҮД

“Монголиа Опен-2018” олон улсын тэмцээнд оролцох ОХУ-ын Буриад улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг бүхий л шилдгүүдээ манай оронд илгээхээр болжээ.

Монголчуудын эчнээ танил “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга Александр Богомоев, залуучуудын Европын хошой аварга Алдар Бальжинимаев, “Монголиа Опен” ОУТ-ий аварга Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Алексей Боровицкий, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий аварга Баяр Цыренов, Даши Шарастепанов, Цыбик Максаров тэргүүтэй 20 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарын дэвжээнд хүч үзнэ.

Багийн ахлагчаар Буриадын бүгд найрамдах улсын спортын сайд Вечяслав Дамдинцурунов, дасгалжуулагчаар Цыбик Максаров нар ирэхээр болжээ. Энэ жилийн "Монголиа Опен"-д монгол, буриад эрчүүдийн гал гарсан сонирхолтой барилдаан олон гарах нь дамжиггүй.
 

БУРИАДЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

57 кг: Жаргал Дамдинов, Алексей Мантатов, Базар Батоболотов
61 кг: Алдар Бальжинимаев, Эрдэм Будажанаев, Булат Баясхолонов
65 кг: Александр Богомоев, Баяр Цыренов, Даши Шарастепанов, Чингис Цыренжапов
70 кг: Евгений Жербаев, Алексей Боровицкий, Очир Доржиев
74 кг: Арсалан Будажапов
79 кг: Алексей Сабидаев
92 кг: Батор Санжинмаев, Булат Дашинимаев
125 кг: Балдан Цыжипов, Цыбик Максаров, Эрдэм Цыренжапов

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine