“Моннис” группийнхэн хэл ам хийсэн иргэдийн мөнгийг өгөхгүй чангалж байна
 
Баянзүрх дүүргийн 14 хороо “Нарантуул” захын ард талд дахин төлөвлөлт хийж, 150 гаруй айлыг орон сууцанд оруулна гээд газрыг нь чөлөөлүүлсэн “Моннис” группын охин компани болох “Моннис урбан девелопмент” ХХК  дээрх айлуудыг хулхидаж худал хэлсээр таван жилийн нүүр үзэж байна.
 
 Энэ хугацаанд их юм боллоо. Түрээсийн байраар амьдарсан айл өрхүүд түрээсээ төлж чадахгүй эцэстээ хөөгдөж туугдаж гудамжинд гарах дээрээ туллаа.
 
Зарим нэг нь орох оронгүй, оочих аягагүй айлын хаяа сахиж амьдарч байна гэх мэтээр өчнөөн айлыг хохироосон үйлдэл зөндөө бий. Настай хөгшүүл нь тухтай сайхан байранд нэг л өдөр орно доо гэж харуулдсаар байгаад насан өөд болов. Үнэхээр харамсалтай, таван жилийн хугацаанд тэд юу эсийг үзэх вэ дээ.

Арга барагдсан, цөхөрсөн иргэд хаана хандаж яах учраа олохгүй байна. 150 гаруй айлаа төлөөлж хэл ам хийдэг хэсэг нөхдийг нь дарамталсаар байгаад сард өгдөг түрээсийн мөнгийг нь ч өгөхгүй чангалж байгаа сурагтай.
Тухайлбал “хэл ам хийгээд яваад байвал түрээсийн мөнгө өгөхгүй шүү” гэж айлгадаг гэнэ. Эхэндээ түрээсийн мөнгө гэж 300 гаруй төгрөг авдаг байсан тэд одоо сард 100 мянган төгрөг ч авч чадахгүй байгаа гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт нэг хэсэг нь “Моннис”-ийн удирдлагуудтай уулзах гэсэн ч чадаагүй талаараа учирлав. Тэднийг их сайхан үгээр хуурсаар байгаа. Энэ зургадугаар сард наад талын блокон байрыг ашиглалтад оруулж эхний ээлжинд газраа чөлөөлсөн иргэдийг оруулна гэсэн ч бас худлаа болов. Яагаад ч энэ сардаа амжиж ашиглалтад оруулж чадахгүй байгаагаа мэдсээр байж, тэдэнд худлаа хэлж хуурах шалтгаан юу байгаа юм бол.

Энэ сард байранд оруулна гэсэн иргэд баярлаж хөөрцөглөсөндөө түрээсийн байрнаасаа ч зарим нь гарсан байгаа юм байна. Гэтэл яав, бас л таг чиг байгаа талаар дуулгав.

Засал чимэглэлийг нь хийж байгаа компани нь “Энэ сард яагаад ч ашиглалтад орохгүй шүү дээ. Тийм хурдан янзлаад цэгцлэх боломж байхгүй. Их нарийн чимхлүүр ажил ихтэй гэдгийг мэдэхгүй байх” гэсэн юм.

Бүхэл бүтэн таван жилийн хугацаанд 2 хон блокон байшин ашиглалтад оруулчихаж чадахгүй том групп. Хөрөнгө мөнгөний хувьд чадалтай чансаагаа гайхуулдаг хэрнээ, ядарсан иргэдэд задарсан зан гаргах ямар шаардлагатай юм болоо.
Тэсвэр тэвчээр нь барагдаж байгаа иргэд хэдий хүртэл тэсч, орон гэргүй тэнүүлчилж амьдрах юм бэ. Байраа нэхсэн иргэдийн амыг “Байр баригдсан байгааг харсан биз дээ, удахгүй ашиглалтад оруулна, тог цахилгааныг, халуун усыг нь шийдэж байгаа” гэх мэтээр сайхан үгээр урхиддаг удирдлагуудыг яах ёстой юм бол доо.

Одоо энэ байдалд нь настай битгий хэл тэнэг ч хүн итгэхэд бэрх боллоо шүү дээ. Ядаж худлаа битгий хэлээч, гурвалсан гэрээ ёсоороо сар болгон өгөх түрээсийн мөнгөө асуудалгүй өгч байгаачээ гэж гуйж байна шүү, “Моннис”-ийнхон. Та нарт ичих нүүр, эмзэглэх сэтгэл байгаа бол нэг бодоод үзээрэй. 15 айл биш 150 гаруй айл гэдгийг ойлгоорой.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Monnis 2018-06-08 13:36:01
    Monnisiin gadaa ochood jagdaachee bur mashin zardag dotor ni orood buunuuruu hevteechee... olon arga bn shui dee ard tumen huchtei shuu
  • dsn 2018-06-08 10:22:11
    mungutei erh medeltei bl jiriin irgeded tomrood l nh.s yahav,ene niigmiin jiriin irged zolibon nohoinoos dor bolson bndaa, huuli yriad nemergui ted mun hamlion....
  • Zochin  2018-06-07 09:37:57
    Monnis ugaasaa luivarchin
  •  2018-06-07 05:36:33
    ДАмпууруулаач. их л олон компанийг дампууруулах ёстой Доо. ТОСК бс ялгаагүй.
  • Од 2018-06-06 06:18:45
    Яг хажууд "Бүрд констракшн" ХХК гэдэг дампуурчихсан газар байна. Очих болгонд Хятадын тал мөнгө өгөх болоогүй байна гэж ярьдаг, Хятад л ярьсан захиралууд
  • Бат 2018-06-06 03:06:51
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм