Одонтой “Гоо ээж” шалгаруулна
“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар” , “Алдарт эх” цахим нэгдэл хамтран "MRS MONGOLIA WORLD 2018-гоо ээж " улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна.
 
Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч тунаж үлдээд байгаа юм.
 
 Энэ талаар өнөөдөр 11.00 цагаас “Монгол ньюс” дээр Хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хуралд алдарт эхийн одонтой ээжүүд, мисс Н.Сэлэнгэ, Д.Уянгалянхуа нар оролцох ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ff 2018-06-06 03:45:40
    ёстой нөгөө " жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ" гэдэг юм болж байх шив. Монголчууд үнэхээр оюуны хоосролд орсон юм байна.