С.Одонтуяа хоригдож байгаа Б.Бямбасайханыг эргэжээ
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын төсөлтэй холбогдуулан “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.
 
Тэгвэл эдийн засагч Б.Бямбасайхан нь цагдан хорих 461 дүгээр ангид 40 гаруй хоног хоригдож байгаа бөгөөд өчигдөр түүнийг Баянгол дүүргийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа эргэж очсон байна.

С.Одонтуяа “Биеийн байдал нь дажгүй байна билээ. Бүгдэд нь баярлалаа гэж дамжуулаарай гэсэн шүү. Гэхдээ эхнэр нь өнөө маргаашгүй төрөх учир санаа нь зовоод байх шиг. Баахан унших юм л захисан. Бид түүнийг шударга, зарчимч зөв хүн гэдэгт итгэдэг.  Түүнээс бараг байцаалт авахгүй хэрнээ хүнийг залхаан цээрлүүлдэг манай систем үнэн тэнэг" гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байв.   

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2018-06-07 10:58:26
    хасаатан нь өөрөө илэрч байгаа хэрэг шүү дээ.Энэ авгай хөрөнгө мөнгөний холбоотой л байна даа
  • irgen 2018-06-07 06:15:09
    comment unshihaar mongol hun doroitson setehuun n umhiirsen n haragdna. shorond hun orhod bayarldag. ugluu udriin ajlin tsagaar comment bichih zavtai novshuud
  • Зочин 2018-06-07 04:05:15
    Энэ Салдангийн охины хариуцдаг дүүрэг нь баар, ТҮЦ, архичин, гуйлгачиндаа эзлэгдээд, бүүр навсайж нэвсийгээд байхад л шоронд хамаатнаа эргээд явдаг завтай юм аа...
  • Zochin 2018-06-07 02:14:05
    Ene hoer chin hamaatangesen baihaa
  • зочин 2018-06-07 01:37:20
    Жирийн иргэд хоригдсон байхад ингэж дуугардагсан бол одоо хоригдогсдын төлөө зовогсодыг хүний төлөө дугарчээ гэж тооций
  • Үнэн 2018-06-06 17:53:52
    Авилгалчдыг өршөөгөөд байвал баян хоосны ялгаа улам л ихсэж, Монголчууд 100 жилийн өмнөх бурангуй амьдрал руугаа очино. Хятадууд газар нутгийг нь авна.
  • !!!!!?!!!! 2018-06-06 12:31:35
    "болзошгүй" гэж хүнийг хэрэгт сэжиглэж, цагдан хорьж болдоггүй юм шдээ!!! Одоо цагт болдог болсон юм байлгүй дээ!! Прокурор, шүүх дампуурчээ!!!
  • haha 2018-06-06 11:21:46
    nuuts amrag ni um uu
  • иргэн 2018-06-06 09:56:33
    энэ гэрээнуудийг буруу болсон гэдгийг хэн батлаад байгаа юм бэ баасан уу баттулга уу зи юу четгер шулам уу бурхан тэнгэр уу ойлгохгуй бна
    • Зочин 2018-06-06 16:25:02
      Мал минь, амьдрал батлаад байна. Бас наад гэрээг чинь ойлгох хүн Монголд олон байна. Зөвхөн энэ бээжин хав л ойлгоод бусад нь ойлгохгүй гэх гээд байна уу
  • хэлмэгдэл 2018-06-06 09:41:57
    гэмгүй хүнийг гэмтэй гэж нотлох баримт олдохгүй байлгаад байгам бишүү
  • хараа 2018-06-06 09:38:01
    юуг нь ч мэдээгүй байж залхаан цээрлүүлэлт гэж хуцдаг одонтуяа үнэн тэнэг