Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1 гэхэд дуусгана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр боллоо.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюссер Г.Цоггэрэл нар танилцуулж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хорооны дарга нар асуулт асууж, санал хэллээ.

Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор, төрийн шагнал хүртсэн бүтээлүүдээс толилуулахаар бэлтгэж буйгаа найруулагч хэллээ.

Засгийн газрын хуралдаанаар баяр наадмын төсвийг баталсан. Баталсан төсвийн хүрээнд засвар, тохижилтын ажлуудыг энэ оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгасан байхыг тус хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.

Мөн наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор бэлэн болгох, унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандартыг аймаг, сумдад сурталчлах, мөрдүүлж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-07 05:31:16
    DO NOT NAADAM.
    122.201.31.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Идээд бай 2018-06-06 11:41:19
    Засвар Нэртэй жил болгоны монго Идэх арга... баахан будаг нялаад хэдэн тэрбумаар нь иднэ. Талбай дээр байнга одорлог нэртэй Шовгор майхан тайз засаад монго иднэ...
    66.181.178.127
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-06 11:37:34
    наадмаар морь уралдаж бех барилдах л байгаа даа арай баттулга баасан хоерын хурим болоод енгерех юм биш биз дээ эсвэл хятадын соел урлагийн арга хэмжээ болох уу...
    112.72.14.20
    Мэдэгдсэн Хариулах