Сайд асан Л.Пүрэвсүрэн, газрын дарга асан Г.Амартүвшин нар АСЕМ-ын зардлаас “халааслажээ”
Хоёр жилийн өмнө сүр дуулиантай хийсэн томоохон арга хэмжээ гэх АСЕМ-ээс монголчуудад юу үлдсэн бэ өр зээл л үлдсэн нь үнэн. Улсыг 200 гаруй тэрбумын өрөнд оруулсан хүмүүс өнөөдөр хаана юу хийж явна вэ.

Өнгөрсөн долоо хоногт АСЕМ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа Үндэсний аудитын газраас дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ мэдээллийг харахад АСЕМ нэрээр хувьдаа мөнгө идэж уусан, хууль бусаар захиран зарцуулсан гэх 17 этгээдийг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон талаараа ч мэдээлсэн юм.

Тэгвэл тухайн үед АСЕМ-ийг удирдаж байсан эрхмүүд хэн хэн байсан бэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна. Тухайлбал, тэдний дотор томилолт нэрийдлээр  АСЕМ-ийн зардлаас “халаалсан” Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн тэргүүтэй хэд хэдэн хүний нэр дуулдаж эхэллээ.
 
Тодруулбал, “АСЕМ”-ын БАА-ны 2015, 2016 оны төсвөөс урсгал зардалд нийт 1,957.5 сая төгрөг зарцуулснаас 507.3 сая төгрөгийг “АСЕМ”-ын бэлтгэл ажилд хамааралгүй арга хэмжээнд зарцуулжээ. Үүнээс Гадаад харилцааны сайд, ажилтнууд “АСЕМ”-ын үйл ажиллагаатай холбогдолгүй гадаад томилолтын зардалд зарцуулсан 263.9 сая төгрөгийн зарцуулалтыг нотлох баримттай тулган шалгахад дараах зөрчлүүд илэрчээ.

Үүнд,  Гадаад харилцааны асан Л.Пүрэвсүрэн, сайдын туслах Г.Учралт нар нь 2015 оны 09 дүгээр сарын 09-өөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцохоор явахдаа сайдын зочид буудлын зардлыг 1 хоногт 5,000.0 ам доллар, туслахын зочид буудлын зардлыг 1 хоногт 200-400 ам.доллараар тооцон гарсан бөгөөд гүйцэтгэлээр сайдын зочид буудалд 1 хоногт 1,500.0 ам.доллараар тооцон сайдад 12.8 мянган ам.доллар буюу 25.6 сая төгрөгөөр илүү олгосон, туслахын зочид буудлын зардлыг 1 хоногт 240 ам.доллар, харилцаа холбооны зардалд 200 ам.доллар, нийт 600 ам.доллар буюу 1.2 сая төгрөгөөр илүү олгожээ.

Мөн Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин нарын 2016 оны 02 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотод бага хуралд оролцсон томилолтын зочид буудлын зардлыг Л.Пүрэвсүрэн 4.0 сая, Г.Амартүвшин 2.3 сая төгрөгөөр тус тус хэтрүүлэн олгосон байна.   

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa 2018-06-11 03:21:31
    End HAs banknii hulgaich ganibal ovogtoi amartuvshin.bas SHARK ene ter gej uvchignuud ereen hiatad oimsoo France gej gaihuulaad
  • umur 2018-06-11 01:38:56
    Энэ хулгайч одоо хүртэл элчин сайдаар ажилласаар байгаа нь Элбэгдоржийн ШУДАРГА БАЙЦГААЯ урианд нийцхүү?
  • b 2018-06-09 07:03:10
    howch haraa
  • Amar 2018-06-08 02:03:24
    Энэ Пүрэвсүрэн гэж үнэхээр бүтэхгүй хог байгаа юм.Тэр идсэн мөнгийг нь төлүүлээч ээ.
  • Khh 2018-06-07 16:39:54
    Yamar hers uu um be, iddeggui hun er n bnuu
  • иргэн ГДР  2018-06-07 07:48:20
    Энэ идэж уусан, эрх туүшаалаа ашигласан хүмүүсийг мам хурдан шалгаж улсыг хохиролгүй болгоод хөрөнгийг нь хураагаад ард түмэнд ил тод мэдээлээч
  • njuty 2018-06-07 06:56:00
    Дэлхийд монгол улс гэж байдгыг мэдүүлэж өглөө гэх шахуу юм ярьцгааж амаар нь цагаан хөөс цахран ХӨӨРЦӨГЛӨЖ БАЙСАН ЭТГЭЭЭДҮҮДИЙГ БҮГДИЙГ ХОРЬЖ ШАЛГАЯ
  • Вааг 2018-06-07 06:49:02
    9 сарын 9-неес 10 сарын 3-нд хоногийн 5000 долларын буудалд байна гэж менге аваад 1500 доллараар хоновол зерее нь 250 сая тегрег болно Пvрэвсvрэнгийнх.
  • зочин 2018-06-07 05:43:17
    яриад байсан олон тэрбум нь сүүлдээ 2,3 сая энэ тэр болж таарсан уу
  • иргэн 2018-06-07 05:34:31
    Элбэгдоржийн гай шүү дээ. Улсаа уруу нь харуулж самардаг худал цэцэрхэгч.Шүүх, прокурорийг нэг мөсөн бузарласан хор уршиг огт арилахгүй
  • Zochin 2018-06-07 05:32:51
    Ene novshiig barij ireh heregtei
  • Эрүүгийн гэмт хэрэгтэн!!! 2018-06-07 05:26:01
    Энэ муу "Ховч хар" ёстой моральгүй новш юмаа!!! Албан тушаалаа ашиглан улсын мөнгийг шамшигдуулсан хэргээр эрүүд татаач!!!!!!
  • Irgen 2018-06-07 04:52:44
    "Hovch har" ulsyg sain muljij tansaglasan baina daa.
  • зочин 2018-06-07 04:43:12
    АСЕМ нэрээр хулгай хийсэн АН-ынханыг сайн шалгах хэрэгтэй дээ, хүзүүгүй нөхрийг одоо шалгах болсон байна даа
  • зочин 2018-06-07 04:13:47
    Яана даа. Ядуу орны САЙД нар л ингэж тансагладаг байх даа. Нөгөөдүүл нь шоолоод л......
  • Zochin 2018-06-07 03:29:01
    Said gehed denduu doojoogui smitan bsiimaa.
    • ||||||||| 2018-06-19 05:53:00
      Сайд гэхэд хийморь сүлд гэж даан ч нэг байхгүй дээ, хөөрхий, орос хэлний багш байсан гэл үү...
  • уншигч  2018-06-07 03:24:28
    ардчилсан солонгос АСЕАМ хийгээд улсаараа үгүйрэн хоосорсон тухай бичиж л байсан Хүзүүгүй новшийн гай дуусахгүйнээ
  • Зочин 2018-06-07 03:22:32
    Юм үзэж нүд нь тайлагдаагүй шуналын паразитууд. Бага байхад нь аав ээж нар нь юу ч авч өгдөггүй байсан юмнууд том болохоороо улсын мөнгө рүү гараа дүрж байхгүй...
  • татвар төлөгч 2018-06-07 01:54:18
    ард түмний татварын мөнгөөр дураар туйлна дээр нь хулгай хийнэ юу бүтээсэн бэ
  • Mgl 2018-06-07 01:29:47
    Purevsuren ugasa l ul buteh etgeed sh de