Укагийн эрин үе

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүрдуулсэн дуучин бол “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука. Түүний хамгийн сүүлд гаргасан “Don't stop” дуу нь Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ.


ШИНЭ ӨНГӨ АЯСЫГ ЭРЭЛХИЙЛЭГЧ



Дуучин Ука “Киви” хамтлагийн алтан шаргал, хамгийн тод өнгө. Магадгүй гал цогтой, гандан бууршгүй Укагүйгээр тус хамтлагийг төсөөлшгүй. Хөгжмийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш тэрээр үргэлж шинийг эрэлхийлэгч байсан. “Hot Line”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу нь хэв маягийн хувьд барууны өнгө аястай болж, Монголын хөгжмийн чартуудыг удаа дараа тэргүүлсэн билээ.

Тэгвэл түүний хамгийн сүүлд дижей Заяатай хамтарсан “Don't stop” дуу нь Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ. Энэ нь түүнийг Азид хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэнэ. Одоо түүний өмнө дэлхий ойрхон байна.
 

“DON'T STOP” ДУУГ ДӨРВӨН САЯ ХҮН ҮЗЖЭЭ


Монголын хип хоп хөгжмийн чартуудыг тэргүүлж байсан “Don't stop” дууг “Youtube” сувгаар дөрвөн сая 262 мянган удаа тоглуулжээ. Түүний шинэ хит дуугаараа нэрлэсэн шинэ цомгийн баяр маргааш болох юм.



Ука цахим хуудастаа “Хэдийгээр “Voice Mongolia” шоуны шүүгчээр ажилласан ч цомгийн ажлаа амжууллаа” гэж постолжээ. Дууны үгийг Quiza бичсэн бол хөгжмийг “Ocean grey” студийнхэн хийсэн юм. Залууст хөнгөн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх энэ бүтээлийг сонссон хүн бүр эрч хүчийг мэдэрнэ гэж дуучин бүсгүй онцолсон юм.



Ингээд Монголын болон Азийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж яваа шаргал үст авьяаслаг бүсгүйн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
 

  • Ука багийн л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж, бүжиглэдэг байсан.
  • Наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ.
  • Ука хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид сурч байсан. Гэвч жил сураад энэ нь буруу сонголт гэдгийг мэджээ.
  • Дуучин болохооосоо өмнө тэрээр үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан.
  • “Nature Sounds”-д бүжгийн багш болсон нь “Киви” хамтлагт орох анхны алхам нь байв.
 
 
  • Укагийн үсний өнгө бор. Гэвч тэрээр 11 жилийн турш шар өнгөөр будаж байна.
 

 
  • Ука фэнийхээ өгзөг дээр гарын үсэг зурсан анхны монгол дуучин.

Зууны мэдээ
Ч.Гантулга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-09 05:56:39
    Ука завхай бас сэгсрэгч.
    45.117.35.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Us 2018-06-07 12:46:27
    Usee ih budaad b.val,hojgor emee b.o doo,chemical Gadniihan bidniig gadaad hun bolohiig oroldoj b.a gedeg,ooriigoo buu doosh hii humuusee,Bor us saihan
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Ме 2018-06-07 08:16:48
    хөдөлмөрч бүсгүй, амжилтанд хүрэх замаа өөрөө засаад, тордоод яваа нь гайхамшигтай
    64.119.19.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Amilt husiye! 2018-06-07 07:08:38
    Duuchin Bold l Elbegees ichihgui Turiin shagnal avaad ch ochij chadaagui amjiltad hurchee, Bayar hurgeye!!! Tom tom duugaralgui hudulmurluj chadjee!
    182.160.33.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-07 05:18:15
    Хоолойгүй ч гэсэн хип-хоп мэтийн юмаар амиа аргацаагаад болж байна. Бусдаар бол дуучин гэхэд хэцүү. Яахав хүн сэгсэрч яваа биш алцганаад байж байвал хөөрхий
    202.131.249.202
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-07 04:10:35
    8-80 настнууд энэ дууг сонсож, сэргэж байгаа. ука бол монголын рок попт жинхэнэ шинэ дүр төрх оруулж байгаа. зөв "алцгар" охин. амжилт хүсье.
    202.179.26.54
    Мэдэгдсэн Хариулах
  • love you 2018-06-07 03:46:11
    ука чамд хайртай шүүүүүүүүүү
    112.72.14.123
    Мэдэгдсэн Хариулах