Явган алхах нь хөхний хорт хавдраас сэргийлдэг

-Явган алхах эрүүл мэндэд ямар тустай вэ-


Биеийн галбираа хадгалах амаргүй бөгөөд хүн бүр сайхан галбиртай байхыг хүсдэг. Гэхдээ биеийн галбираа хадгалахын тулд өдөр бүр бялдаржуулах төвд хичээллэх эсвэл  өдөрт 5 км гүйх шаардлагатай гэсэн үг биш. Харин тогтмол алхах нь эрүүл мэндэд тустайгаас гадна биеийн галбираа хадгалахад тусалдаг.

Явган алхах нь сэтгэл санаа, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахаас гадна агаарт гарахад уушиг хүчилтөрөгчөөр хангагдаж, тодорхой хэмжээгээр витамин Д авах боломжтой байдаг. Гэртээ суулгүй гадаа гарч эргэн тойрноо ажиглан алхах нь сэтгэл санааг өргөж өгдөг.

Өдөрт ердөө 30 минут алхах нь сэтгэл санаа,  бие физиологийн тогтвортой байдлыг хадгалахад тусалдаг. Явган алхах нь хүнд дасгал биш хэдий ч дараах ашигтай талтай гэж үздэг:

  1. Сэтгэл санааг тогтвортой байлгадаг. Явган алхах нь сэтгэл санааг дээшлүүлж, сэтгэл гутрал, түгшилтийг бууруулахад тусалдаг.
  2. Жин хасахад нөлөөлнө.  Харвардын Их Сургуулийн судлаачдын үзэж байгаагаар тогтмол алхах нь таргалалтын генийн үйлчилгээг багасгадаг гэжээ.
  3. Хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй. АНУ-ын Хавдрын Нийгэмлэгээс хийсэн судалгаанаас үзэхэд долоо хоногт 3 цаг алхах нь хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг гэжээ.
  4. Дархлааны системийг дэмждэг. Хойд Каролины Үндэсний Их Сургуулийн мэдээлснээр өдөрт 30 минут алхах нь биеийн дархлааны эсийг ихэсгэдэг гэж үзжээ.
  5. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлдэг. АНУ-ын Чихрийн Шижингийн Нийгэмлэгээс “Аэробек дасгал нь инсулины ялгаралтыг дэмждэг” гэж үзсэн. Мөн хоол идсэний дараа эрчимтэй алхах нь сайн гэж үзсэн байна.
  6. Чихэрлэг бүтээгдэхүүн идэх хүсэл болон стрессээс үүдсэн идэх дуршлыг бууруулдаг. Эксетера Их Сургуулийн судалгаагаар өдөрт 15 минут алхах нь чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн идэх дуршлыг бууруулдаг. Мөн стресстэй үеийн хоолны дуршлыг багасгадаг гэж тогтоожээ.
  7. Зүрх судасны өвчний үед хамгийн тохиромжтой дасгал бол алхалт: Алхах нь зүрхний эрүүл мэндийг сайжруулдаг. Харвардын Их Сургуулийн судалгаагаар өдөрт 20 минут алхах нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 30 хувиар бууруулдаг.
  8. Ямар ч насанд тохирсон дасгал. АНУ-ын Анагаах Ухааны Нийгэмлэгээс 70-89 насныханд явган алхах нь бие физиологийн эрүүл мэндэд хамгийн тохирсон дасгал гэж үздэг.
 

Эртнээс явган алхах дадалтай болсноор цаашид бие физиологид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.