CNN: Зүүн Азийн Жүдо бөхийн АШТ-д хоёр Солонгосын нэгдсэн баг оролцоно
“Солонгосын хойгийн улс төрийн байдал хурцадмал хэвээр байгаа цаг үед хоёр Солонгосын баг тамирчид энэ амралтын өдрүүдээр Монгол Улсад спортоор мөр зэрэгцэн өрсөлдөхөөр боллоо” хэмээн CNN агентлаг мэдээллээ.

“Хоёр улс өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн төрөлд нэгдэн өрсөлдсөний дараахан жүдочид түүхэндээ анх удаа Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хамтран оролцох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Олон улсын жүдо бөхийн холбооны мэдээлснээр энэ нь Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын тамирчид “зуны спортын төрлөөр” анх удаа нэг тугийн дор өрсөлдөж буй тохиолдол юм” хэмээн энэхүү түүхэн үйл явдлын тухай бичжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.