Д.Сэржмядаг охины амийг хөнөөсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг үгүйсгэлээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод удаж буй.

Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт эрлийн ажиллагааг явуулсаар байгаа юм.

Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охины талаар таагүй мэдээлэл гарч байна. Тодруулбал, “охины амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа. Охины сураг гарлаа” гэх мэдээлэл гарч байна. 

Охины амийг хөнөөсөн нь тодорхой болсон, гэхдээ цогцос нь олдоогүй байгаа. Хоёр этгээдийг хоёр сарын өмнө баривчилсан гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэлсэн байна.

Харин энэ мэдээллийг ЦЕГ-аас "Д.Сэржмядаг охиныг хөнөөсөн хүмүүсийг баривчилсан гэх мэдээлэл гарч байна. Энэ мэдээлэл худлаа. Хэргийг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа. Олон нийтийн анхаарлын төвд энэ хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүй ажиллаж байгаа. Охиныг олдох хүртэл эрэн хайх ажиллагааг зогсоохгүй" хэмээн үгүйсгэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-07 08:20:13
    нөгөө сүрхий мэдэмхий бөөнүүд олоход яадаг байнаа. нээрээ арай арай л байна шүү