Шүүх шинжилгээний худлаа дүгнэлт гаргасан 9 эмчийг цагдаад шалгуулна гэлээ
Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар өнөөдөр өмгөөлөгч А.Эрдэнэбилэг тэргүүтэй иргэд мэдээлэл хийлээ.
 
Өмгөөлөгч А.Эрдэнэбилэг “2018 оны тавдугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мөнхтуяа гэж шүүгч автын жижиг хэрэг дээр шийтгэх тогтоол гаргаад шүүгдэгч хүн буюу миний үйлчлүүлэгч  1.3 жилийн ял авсан.
 
Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Бөхийн өргөөний хавьд осол гарч, нэг хүн гэмтсэн. Тэр хүн Гэмтлийн эмнэлэг дээр очоод зургаа хоног эмчлүүлээд зүгээр болоод эмнэлгээс гарсан байдаг. Тухайн үед аваар хийсэн хүний ээж нь тэр хүнийг дагуулж Шүүх шинжилгээний үндэсний төв орсон байдаг. Гэтэл Ундармаа гэж хүн томилогдсон шинжээчийн өмнөөс үзэж байна гэж хэлээд гурван минутын дотор үзлэг хийсэн байдаг.

Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт нь тархины дунд зэргийн няцрал, нүүрний ясны хугаралтай гэж гэж гарсан. Тиймээс бид буруу дүгнэлт гаргасан гэж гомдол гаргаад Ундармаагийн дараа гурван шинжээч эмч ажиллуулж хянуулсан байдаг. Тэд ч мөн адил Ундармаагийн дүгнэлтийг туйлын зөв хийгджээ гэж дүгнэсэн. Дахин гомдол гаргахад таван эмч оролцсон баг дахин шалгасан ч мөн л дээрх дүгнэлтийг баталсан. Өөрөөр хэлбэл есөн эмч нэг дүгнэлт гаргасан гэсэн үг юм.

Ундармаа гэдэг хүн өвчний  түүхэнд огт байхгүй гэмтлүүдийг санаанаасаа зохиогоод, хүний даалгавраар гэдэг юм уу хүнээс мөнгө аваад зохиогоод худлаа дүгнэлт гаргасан. Яаж батлах вэ гэхээр аливаа нэг осол хэрэг дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийг нь томилж өгдөг юм байна. Гэтэл шинжээч нар нь тэр ч миний хамаатан, таньдаг хүн гээд орж ирсэн хэргүүдийг дураараа сольж холиод явчихдаг юм байна. Би энэ есөн шинжээч эмчийг энэ долоо хоногтоо багтаагаад цагдаад өгнө. Захиалгаар худлаа дүгнэлт гаргадаг эмч нар өнөөдөр шүүх эмнэлгээр дүүрчихсэн байна” гэв. 

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-11 02:11:49
    9 ийн 9 эмч нийлж худлаа дүгнэлт гаргана юу байхав дээ.
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-08 01:29:14
    монголын бүх л зүйл шат шатандаа ингэж завхарч байгаа зөв дэмжиж байна бүгдийг нь шүү ялла
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • A.erdenebileg omgoologch bish 2018-06-07 17:24:41
    A. Erdenebileg gej unen butehgui hunii asuudliig mongo bolgol hergiig hog bolgoj orson buh hergiinee shuugch omgoologch esreg oroltsogch nariig bugdiig ingej bd...
    66.181.187.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-06-07 16:20:48
    Ene emch nar aria dendej bnaa shorond hii
    66.181.178.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Hm 2018-06-07 12:38:59
    Shorond hii
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-06-07 12:08:11
    хамгийн муухай болсон газар даа яамаар ч юм вэ дээ хууль зүйн сайд нь анхаарч үзэх үү эсвэл эрүүл мэндийн яам мэдэх үү
    66.181.183.103
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-06-07 10:54:07
    шүүх шинжилгээний газар бол ёстой бантангийн үүршүү дээ.Гарсан хэргийг яаж өөрчлөх нь тэдний дурын хэрэг болсон.Мөнгө, танил талд үйлчилдэг Хяналт огт байдаггүй...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-06-07 08:38:17
    Ene asuudal bol yostoi ih. Salsan nz ohin n zgr bjiij l zodson uhaanii yum bichuuleed garaad irdeg bolson tsag.
    211.28.171.151
    Мэдэгдсэн Хариулах