“Моннис”-ийн дахин төлөвлөлтийн байр ашиглалтад орохыг хүлээсээр насан эцэслэжээ
Шинэ байранд орчих болов уу гэж таван жил цөхөртлөө хүлээж байгаа иргэд тамираа тасартал яваад ч тохь тухтай байрандаа орж чадалгүй өнөөдөртэй золгожээ.

Тодруулбал, БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт нэрээр 150 гаруй айлын газрыг чөлөөлүүлсэн  “Моннис” группийнхэн өнөөдрийг хүртэл 13 давхар 2 блокон барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулж чадсангүй.

Зэрэгцээ хажууд нь адилхан 5 жилийн өмнө эхэлсэн барилгууд ашиглалтад орсон байхад эдний барилга дутуу баригдаад царцсан хэвээрээ байна. Мөнгө төгрөг санхүүтэй холбоотой шалтгаанаа хэлж явсаар олон айлыг эдийн засаг, эрүүл мэндээр нь хохироож байгаа талаараа ч иргэд хэлж байгаа юм.

Тухайлбал, тус группийн охин компани болох “Моннис Урбан девелопмент” компанийн захилгаар бариулж байгаа барилгад орох гээд газраа чөлөөлсэн хохирогчтой ярилцахыг хүслээ. Гэхдээ тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй юм. Учир нь хэл ам хийгээд байхаар сард өгдөг түрээсийн мөнгийг өгөхгүй гээд загнаад байдаг юм гэлээ.

-Та нар “Моннис”-ийн удирдлагуудтай уулзана гэж ярьж байсан. Уулзсан уу?

-Хэд хоногийн өмнө Урантулга дарга нь хүлээж авч уулзсан. Тэр том дарга болох Б.Чулуунбаатартай огт уулзаж үзээгүй ээ. Биднийг хүлээж авахгүй юм билээ. Бид Урантулга даргад нь шаардлага тавьсан. 14 хоногийн дараа баригдаж байгаа барилга руу орж үзээрэй гэсэн. Тэр хугацаа нь энэ сарын 8-нд буюу өнөөдөр болж байгаа юм, очиж үзнэ дээ.

-Та нарт энэ сард ашиглалтад оруулна гэж худлаа ярьсан. Гэвч бодит байдал дээрээ  байр ашиглалтад орох болоогүй юм билээ?

-Ингэж л биднийг хуураад байгаа юм.  Энэ сард ашиглалтад орно гэдэг худлаа. Эхэндээ ч итгэж хүлээдэг байлаа одоо бүр итгэл алдарч цөхөрч байна. Гэхдээ бууж өгөхгүй шүү гэж ажлынхаа завсар зайгаар явж л байна. Энэ байрны араас идэвхтэй явдаг 5-6 хүн бий. Бид л уйгагүй явдаг. Уг нь өнгөрсөн жил арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна гэсэн. Тэр нь худлаа болж, энэ оны зургадугаар сард оруулна гэлээ. Бас л худлаа хэлсэн болж таарав.

-Хэл ам хийсэн айлуудад түрээсийн мөнгийг нь өгдөггүй гэж үнэн үү. Та түрээсийн мөнгөө сар сардаа авч чадаж байгаа юу?

-Зарим айлуудад нь өгөхгүй байгаа гэсэн шүү. Би ч сардаа 350 мянган төгрөг авч байгаа. Нэг хэсэг айлууд 100 айлд нийтийн байранд орсон сурагтай. Хэдэн тийшээ тарсан айл өрхүүд хаана амьдарч байгааг мэдэхгүй юмаа. Сүүлийн хэдэн сар мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар түрээсийн мөнгийг өгөхгүй байгаа гэсэн. 2016 онд түр дамжин өнгөрүүлэх байр гэж барьсан. Тэр нь ахмадын хоёр гэсэн нэртэй юм билээ.  Тэнд 50-иад айл байдаг бөгөөд манайх тэнд байдаг. Долоо болон зургаан буудалд байдаг айлуудыг түрээсээ төлж чадахгүй байна гар гэж дарамталдаг гэсэн. Хэрэглээний мөнгө гэж сардаа нэг айлд 100 мянган төгрөг өгдөг. Он дуустал өгөөд тэрнээс хойш өгөөгүй л явна. Хөөрхий зайлуул шинэ байранд орно гэж нүдээ ширгэтэл хүлээгээд нас барсан хөгшид ч цөөнгүй бий дээ. 

-Барилга баригдаж дуусахгүй байгаа шалтгаанаа та нарт юу гэж тайлбарладаг вэ?

-Мөнгө санхүүтэй л холбож ярьдаг. Чулуунбаатарыг уулзуулж өгөөч гэхээр ерөөсөө хүлээж авдаггүй. Тэр хүнээс л “Бидний газрыг авчихаад байр барьж өгнө гэж таван жил хулхидаад байгаа юм бэ” гэж асуумаар байна.

-Одоо ингээд барилгын ажил удаашраад байвал та нар яах вэ?

-Зүгээр ингээд орхихгүй. Дахин хандах ёстой бүх газраа хандана шүү. Нийслэл болоод салбарын яам нь анхаарч үзэх хэрэгтэй ш дээ. Нэг айлын биш нэлээд айлын эрх ашиг хөндөгдөж байгаа болохоор анхааралдаа аваасай л гэж хүсч байна.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erka 2018-06-08 09:41:33
    hotiin darga batbold malaa end tend shineer ehluulsen ajilaa zogsoogoochee ehnii ene tahin tolobloltoo duusgaachee yasan archaagui malnuud be
    66.181.184.53
    Мэдэгдсэн Хариулах
  • 25 2018-06-08 04:45:35
    Энэ нээрээ арай бишээ.... Болиосой....
    66.181.160.107
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-08 00:57:26
    хайлаастад дахин төлөвлөлт гэж айлын газар хулихдсан бас сард өгдөг төлбөрийг өгөхгүй байгаа асар өргөө нэртэй бас нэг хулхи байгаа үе удам үр хүүхдээр чинь хар...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах