Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: МУИС-ийн номын санд “Биотехнологийн хөгжил ба генетик нөөцийн ашиглалт” онол, практикийн бага хурал зохион байгуулна.

10:00 цагт: МУИС-ийн номын санд Японы эрдэмтэн Тэцузо Юшуни  болон БНХАУ-ын эрдэмтэн Жиа Генжо нар “Дэлхий нийтийн тогтвортой байдлын судалгаа, Дижитал бүс ба зам-Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл” сэдвээр илтгэл тавина.

10:00 цагт: Улаанбааатар зочид буудалд “Хөргөлт агааржуулалтын талаар засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоог нэтвтрүүлэн хэрэгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

10:30 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Талын салхи" олон улсын Мото наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байгуулах “Дэд бүтцийн төв”-ын шав тавих ёслол болно. 

11:30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын иргэнд газар өмчлөх эсэх талаар хуульчид байр сууриа илэрхийлнэ.

14:00 цагт:  БХБЯ болон НЗДТГ-ын удирдлагууд Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх, хөрс, бордоо хийх ажилийн явцтай танилцна.

Төрийн ордонд

09:00 цагт: Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцох БНСУ, БНАСАУ-ын багийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулган хуралдана.

10:00 цагт:  "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслол болно.

“Монгол, Оросын санаачилга-2018” бизнес уулзалтын хүрээнд

09:00 цагт: Шангри-Ла зочид буудалд Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа” салбар хуралдаан болно.

10:00 цагт: Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулга уулзалтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болно.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт болно.

14:00 цагт:  Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнгийн талаар ОХУ-ын төлөөлөгчид мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.