Крикетийн спортыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулах хүсэлт тавив
БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ууганбаяр Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Австрали улсын крикетийн спортын Элчин сайд, хатагтай Алекс Блэкуэл тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтаар Монголд крикетийн спортыг хөгжүүлэх, цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах талаар харилцан санал солилцлоо.

Монголын крикетийн холбоо нь крикетийн спортыг Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Австрали, Энэтхэг, Их Британийн Элчид сайдын яамнаас тус холбоог дэмжин ажилладаг байна.

Уулзалтын үеэр крикетийн спортыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, үүний тулд хичээл заах биеийн тамирын багш нарыг бэлтгэхэд Австрали улсын крикетийн спортын Элчин сайдаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Харин Монголын хүүхэд залуусыг энэхүү спортод татан оруулах бүх талын дэмжлэгийг салбарын яамнаас үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Одоогоор, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 10-15 сургуулийн хүүхдүүд крикетийн спортоор хичээллэж байна.

Крикетийн спорт нь (gentlemen's game) Англи улсаас гаралтай эртний спортын нэг. 11 тоглогч хоёр багт хуваагдан тоглодог бөгөөд тоглогчоос авхаалж самбаа, хурд, хараа, багаар ажиллах чадвар шаарддаг гэдгээрээ онцлог. Мөн крикет нь багийн гишүүд болон өрсөлдөгчөө хүндлэх, шүүгчийн шийдвэрийг ёсчлон дагах, шударга өрсөлдөх зарчмыг баримталдаг спорт юм. 

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.