Машин ачигч нар цагдаагийн алба хаагчдыг хэл амаараа доромжилсон уу
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадаа зам дээр зогссон цагдаагийн машиныг ачих гэсэн ачилтын машины ажилтнуудыг 10 гаруй цагдаа нар нийлж зодож, цагдаагийн байр руугаа авч орсон талаарх мэдээлэл цахим сүлжээнд хүчтэй тараад байна.

Энэ зүй бус үйлдлийг харсан хүмүүс цагдаа нарыг “Ямар дээрэлхүү харьцаж байна. Шууд цохиод л газар унагаагаад л. Бүдээрээ тойрч бүчиж, чирч гулдраад л, дамжлаад л. Бичлэг хийж байгаа хүмүүсийн утсыг хурааж бичлэгийг нь устгана гээд“  хэмээн бичсэн иргэн фэйсбүүк хуудастаа бичлэг оруулжээ.
 
Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Ийм асуудал хоёр долоо хоногийн өмнө болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дуудлагад явдаг шуурхай албаны автомашиныг ачилтын машин ачих гэсэн юм билээ. Цагдаа нь гарч ирээд ийм учир шалтгаантай шуурхай албаны машин гэж тайлбарлатал тэр залуу өөдөөс нь цагдаа нарыг хэл амаар доромжилж, хараалын үгс урсгасан учраас хэлтэс рүү орж асуудлаа шийдье гэсэн юм билээ. Гэтэл орохгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн тул чирсэн асуудал гарсан байсан. Тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаас ачилтын компанийн холбогдох хүмүүстэй уулзаж шийдвэрлэсэн” гэв.

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-09 11:59:46
    Цагдаа ч гэсэн татвар төлж байгаа, тэр мөнгөөр ард иргэд төрийг үйлчилгээ авч байгаа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вээ. Ачлага ч гэсэн ялгаж ачдаг.
  • Болд 2018-06-08 10:05:42
    Цагдаад хамгийн их эрх, хүч, хуулиар хамгаалсан хамгаалалтуудтай. Харьцааны асуудалд хүч хэрэглэлгүй аль болох сэргийлэх, зөвлөх байдлаар харилцах хэрэгт
  • Zochin 2018-06-08 09:01:50
    Tsagdaag eserguutssen bol ooroo gemt hereg. Hamgaalalt, huch heregleh buren erh n bgaa shuu dee. Uchraa medehgui buh mashiniig achdagaa bolih heregtei
  • zochin 2018-06-08 08:54:30
    Цагдаагийн бие, унаж яваа машиныг "баривчлах" нь байтугай хүрэх төдийд бууддаг байх ёстой. Үгүй бол тэд яаж биднийг дээрэмчидтеррористууд алуурчдаас хамгаалах...
  • иргэн 2018-06-08 08:50:46
    иргэдийн татвар байхгүй бол наад муусайн формны голууд чинь яахын болдоо бас өмөөрчжээ муусайн новшнууд шүү дээ
  • Зочин 2018-06-08 08:45:51
    МАНАЙ ЦАГДАА НАР ҮНЭХЭЭР ДЭЭРЭНГҮЙ, ХҮНТЭЙ ЗӨӨЛӨН ХАРЬЦДАГГҮЙ, ДАНДАА ЗАНДАРЧ, ТҮРЭМГИЙ АВИРТАЙ БАЙДАГ. ЦАГДАА ХҮН БИШ ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ
  • зочин 2018-06-08 08:12:09
    Цагдаагийн асуудал гарч ирэхээр дандаа туйлширч цагдааг буруутгана . Машин ачдаг тэнэг юмнуудыг өмөөрөөд.Цагдаа ч гэсэн хүн биздээ ардаа амьдрал үр хүүхдүүдтэй...
  • try 2018-06-08 08:11:35
    muusain tsagdaa nar huulia bieluuldeggui sh dee ard tumen shaardlaga tavihaar hel amaar doromjilson boldog oorsdoo ard tumniig yu gej ch boldog yumuu hogiin mal...
  • өлзий 2018-06-08 08:00:52
    Цагдаа бүдүүлэг хүмүүс шүү. Хэзээ иргэдийнхээ төлөө үйлчилдэг газар болох бол. Хүмүүс хамгаалуулах гэж биш аль болох орооцолдохгүй явахыг ер нь боддог ш дээ
  • Зочин 2018-06-08 07:33:24
    Цагдаа нар ийм дээрэлхүү хүмүүс шүү Битгий худлаа яриад өмөөрөөд бай. 2 Дургуй хүргэсэн газар үзэж тарждээ яахав дээ.
  • зочиин 2018-06-08 07:20:48
    Машин цагдаагийн дуудлагаар ачдаг юм биш үү наадуул чинь мөнгө нүдэнд нь харагдаад зөв л машинаа ачих гэж байсан юм шигээ цагдаад хууль дүрэм үйлчлэхгүй шүү дээ...