Л.Гүндалай, “Гачуурт”-ын Л.Чинбат нарын гэрийг ухсан солонгос эрд ял оноожээ
Одоогоос жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сард ХУД-ийн II хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн амны айлуудын гэр лүү хулгайч орж, алтан бурхан, үнэт эдлэл зэргийг нь авч хулгайлсан хэрэг гарч байсан билээ.

Дээрх этгээдүүдийн нэвтэрсэн зургаан айл дотор "Гацуурт"-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарынх ч бас хулгайд өртсөн юм. Энэхүү хэргийг БНСУ-ын иргэн Пак гэгч этгээд Монголын иргэнтэй хамсаж үйлдсэн болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон. Тэгвэл тэдэнд холбогдох шүүх хурал хоёр хоногийн өмнө болж, Солонгосын иргэнд 7 жил, Монголын иргэнд 5 жилийн хорих ял оноожээ. 
 
Тэд дээрх айлуудын цонхыг хагалж нэвтрээд үнэт эдлэлийг нь хулгайлахдаа дохиоллын систем, хяналтын камерийн бичлэгийг устгаж байсныг илрүүлсэн байдаг. Улмаар хулгайлсан эд зүйлсээ контейнэрт ачин, гурав хоногийн дараа хил давуулах гэж байхад нь Монголын цагдаа нар баривчилжээ.

Солонгосын иргэн Пак гэгч нь эх орондоо өмнө нь удаа дараа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан зартай нэгэн гэж хэвлэлээр мэдээлж байв. Тэрбээр ихэнхдээ олны танил эрхмүүд, улс төрч, бизнесмэнүүдийг сонгон үнэт эдлэлийг нь хулгайлдаг байсан аж.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2018-06-09 14:23:53
    Адилхан л хулгайч нар байна. Баян хулгайч нарын орожийг бол орвонгоор нь эргүүлж голотыг нь самарч орхихгүй юу
  • Цас 2018-06-09 11:13:17
    Хулгайчууд хулгайчуудынхаа гэрийг л ухаж
  • Хэрүүлч өвгөн  2018-06-09 09:34:17
    Гүндалай, Чинбат нар өөрсдөө л хулгайчийн нүхийг нь бэлдчихээд шүү, хохь нь гэх үү дээ.