“Хүчиндэгч” Засгийн газрыг огцруулах нь зөв гэсэн хөдөлгөөн өрнөж эхэллээ
Засгийн газрын гишүүд нь өөрсдөө “хүчиндэгч” гэдгээ өчигдөр нотлон харуулав. Энэ үйлдэлд нь олон нийт ичиж, харамсч байна.
 
Тодруулбал, хүчингийн хэрэгт холбогдсон МАН, АН-ын хоёр гишүүнээ хар цээжээрээ хамгаалаад үлдлээ. Гурван байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Гантулга, Д.Муратыг гишүүний суудалд нь авч үлдлээ. Засгийн газрын танхимын гишүүдэд ичих нүүр, эмзэглэх сэтгэл байдаггүй гэдгээ тод томруун харуулж чадлаа гэж олон нийт дүгнэж, жигшиж, зэвүүцэж байна.
 
Өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж хоёр гишүүний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэхийг 100 дэмжсэн ч Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх хоёр ёсзүйгүй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй юм. Харин дараа нь чуулганы хуралдаанаар
Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн “УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх” саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд чуулганыг өндөрлөсөн юм.
 
Ингэснээр Засгийн газрын гишүүд “хүчиндэгч” нэр авлаа. Аргагүй шүү дээ, гэмт хэрэгт холбогдсон ёсзүйгүй, бусармаг бузартай гишүүдээ хамгаалж байгаа юм чинь. Ямар ёс суртахуунтай гэдгээ ч харуулсан үйлдэл боллоо. Тиймээс Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн хөдөлгөөн олон нийтийн сүлжээнд идэвхтэй өрнөж эхэллээ. Иргэний байгууллага, иргэдийг энэхүү хууль бус шийдвэрийн эсрэг хатуухан тэмцэхийг уриалж сануулж байгаа юм байна.
 
Иргэд “Чүкэндэгч 28 -ын ёс суртахуун энэ. Парламентын түүхэнд үлдэх нэр хүндийг нэг мөсөн нэн тодорхой тодорхойлчихлоо.  Хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүдийг хуулийн байгууллагад шалгуул гэхэд  парламент маань үгүй гэлээ. Өөрөө өөртөө санал өгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэж буй нь тэвчихийн аргагүй шившигт явдал юм даа” гэх.
 
Мөн “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Махан толгойтой малнууд ард түмэн чинь өмнөөс чинь ичиж байна. Ёстой МАНгарууд юм даа. Хэнтийгээс гаралтай гишүүд бүгд хүчиндэгч гэдэг нь үнэн юм байна даа. Ичиг, ичиг” гэсэн бол өөр нэг иргэн “Монголын төр хүчирхийллийн асуудлаар эмэгтэйчүүдэд салаавч өглөө. Хэлэх үг алга даа” хэмээжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-11 00:57:44
    2 тэнэг халдагандаа хар толгойгоо мэдүүлсэн мэдрэл муутай юмнууд монголоос зайлаачээ дээрээс нь 76 гаа зоргонд нь тависан миеэ бас хамтдаа зайл
  • эх хүүхдийн эндэгдэл өсч, сүрьеэ бэлгийн 2018-06-10 14:21:19
    эх хүүхдийн эндэгдэл өсч, сүрьеэ бэлгийн замын халдварт өвчин нэмэгдсэн, хавдрын өвчлөлөөр Монгол улс дэлхийд 1-р байрт явж байхад завтай ингээд байж байдаг эрү...
  • bb 2018-06-10 03:43:43
    demjij bn ene UIH g ogtsruulay
  • зочин 2018-06-10 03:10:40
    Үе үеийн УИХ-ын гишүүд хүүхнүүдтэй орооцолдсон нэртэй үлдэх юм. Хар тамхичин охинтой, эсвэл зураг яриатай нь баримтжуулдаг хүүхэнтэй унтсан ч гэх шиг
  • Иргэн 2018-06-10 02:25:52
    Монгол улс төргүй болжээ ичих булчирхай алга эртхэн огцоруульяаа ард түмэн минь бид ямар хүмүүс сонгосоноо харлаа.
  • ишш 2018-06-09 16:04:30
    Хүмүүсээ эхлээд Их хурлын 76 дуракийг ОГЦРУУЛЬЯАА!!!
  • azaa 2018-06-09 09:59:41
    delhiin shivshig.
  • иргэн 2018-06-09 07:33:58
    МОНГОЛД ХУУЛЬ НЭГ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГЖИЖ БНА ДАА МАНАЙХААС ӨӨР ОРОНД БОЛ АЛЬ ХЭДИЙН ОГЦОРСОН
  • zochin 2018-06-09 06:33:56
    iim khogiin khugiin khun lalaruudyg turuus zayluulaach ,
  • Наранзаяа  2018-06-09 05:56:00
    Арай л балиар шударга ёсгүй гишүүд гэдгээ муухай харууллаа ш дээ гомдож байна үзэн ядаж байна өөө
  • ogtsor 2018-06-09 05:30:18
    oyunerdene uchral terguutei bas ner holbogdogchid hamgaalaad uldleedee