Б.Чойжилсүрэн:Төрийн юм руу орчихгүй байж байгаад нүд аних юмсан гэж боддог
Өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгүүлч М.Наранбаатар, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар хэвлэлийн хурал зарлаж “Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг  “Хурд” групп-д өөрийнхөө гарын үсгээр өгсөн” гэх ноцтой мэдээллийг дэлгэсэн билээ.

Харин Б.Чойжилсүрэн үүнийг үгүйсгэж,  “НӨАТ-ын 36 тэрбум төгрөгийн буцаан олголт аваагүй, М.Наранбаатар гэх хүн санхүү ойлгохгүй, мэдэхгүй учраас тийм мэдээлэл тараасан” гэх тайлбарыг хийсэн.

Үүнтэй холбогдуулан тайлбар хийхийг М.Наранбаатар Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнд санал болгож, өнөө өглөөг сэтгүүлчидтэй хамт цайлахыг хүссэн юм.

Харин түүний саналыг гишүүн Б.Чойжилсүрэн хүлээж авч өнөө өглөө хамтдаа цайллаа. Гэхдээ гишүүн сүүтэй цай уудаггүй, өрөм боорцог иддэггүй хүн юм байна. Хоёр аяга баахуу цай уучихаад “Дараагийн хурал хүлээгдээд байна” гэсээр яаран гарч одсон юм. Тэрбээр товлосон цагтаа ирсэн бөгөөд олон баримтыг цаасаар авчирч дээр яригдаад байгаа 36 тэрбум төгрөгөө тайлбарлаж өгөөд, намайг шалгуулах ёстой бүхий л газар шалгуулаа. Би тэгж төрөөс хулгай хийдэг хүн бишээ гэсэн тайлбарыг өгөв.

Түүнчлэн тэрбээр “Энэ завшааныг ашиглаад хэлэхэд, би Сангийн яамыг эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлтөй үед удирдсан ачаалал их байсан. Яавал эдийн засгийг дампууруулахгүй байх вэ гэж боддог байлаа. Улс орон  эдийн засгаараа дампуурчихвал яанаа гэж айдаг байсан. Миний хувьд 1991 оноос хойш бизнес хийж байна. Энэ хугацаанд төрөөс ганц ч удаа төгрөгийн зээл авч үзээгүй хүн шүү. Төрийн юм руу нүд орчихгүй шиг байж байгаад нүд анихсан гэж боддог юм. Гэтэл намайг олон нийтийн хэрэгслээр түмэн олон ч хулгайч болгочихоод байх юм. Үнэн юм үнэнээр байх сайхан” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Happy 2018-06-14 15:20:56
    Ug ni bolovsrol uhaan ali ali ni bgaa. Harin ard tymnee geh stgl dutuu yumuudaa minii nz. Hedhen tugrugnii orlogo tsalintai olon niited....
  • Төрөө 2018-06-11 07:32:51
    Чойжилсүрэн бол ёстой бор зүрхээр ээ гарсан хүн. Нам энэ тэр гээд хавчигнаад байхгүй. Худал гэвэл Увс-ын захиргаанд нэгч хүн чихээгүй.Үндсэн ажлаа хийгээд явдаг...
  • Нэргүй 2018-06-10 12:57:36
    Төрийн юм руу ороогүй юм бол орчихоос чинь өмнө мөргөөш нүдийг чинь аниулна аа хөгшөөн!!!
  • Хоохор 2018-06-09 15:07:14
    Та говьд ганц нэгхэн байдаг амин чухал баян бүрдийг битгий устгачихаад хүд аниарай. Тосон Бумбын нурууг сөнөөхөө больж үз. Хохь нь болно
  • kkk 2018-06-09 15:01:21
    36 bish 18han terbumiig avsan geed bsan bish uu.
  • Bat 2018-06-09 12:05:47
    Tiim unench yum bol hunnu horoolliin hajuu gazraa chuluulj ulsiin surguuliig bariulaach,
  • Хэрүүлч өвгөн  2018-06-09 09:49:24
    Наранбаатарыгаа мөнгөөр амыг нь таглаад их юм ярьчихсан аж, Чойжилсүрэн.