Дэлхийн 211 улс “Хөлбөмбөг ба нөхөрлөлийн төлөө” нэгдлээ

Дэлхийн хамгийн олон улсыг хамардаг "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" хөлбөмбөгийн фестиваль 21 дэх удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах ОХУ-ын Москва хотод өчигдөр нээлтээ хийлээ.

Уг фестивальд өнгөрсөн жил 68 улсын хүүхдүүд хамрагдаж байсан бол энэ удаад улс, бүс нутгийн нийлээд 211 орны 1500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.


Анх удаа "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" фестивальд оролцож байгаа Монгол улсыг төлөөлж залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар Спартак клубын академийн бэлтгэлийн талбайд Монголынхоо далбааг намируулан олон орны үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн жагслаа.


Үйл ажиллагааг нээж үг хэлсэн "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" фестивалийн Ерөнхий захирал А.Серов Монголын оролцогчдод амжилт хүсч, "Москва хотод болон фестивальд тавтай морил" хэмээн урилаа.

Эх орон, элгэн нутгаа дэлхийн олон орны зочдод танилцуулах эрхэм үүрэг хүлээсэн төлөөлөгчид маань тун ч зав чөлөөгүй шинэ найзуудынхаа тоог нэмсээр байна. Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар "Western Gorilla" багт орсон бөгөөд өнөөдөр тэмцээний сугалааны үйл ажиллагаа явагдана.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.