Барс захаас худалдан авсан жимснээс иргэд хордсон байж болзошгүй

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд 2018 оны зургадугаар сарын 09-ний өдөр 13.20 цагт “Багануур дүүрэг дэх 'Ноён-тур' амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс хүнсний зүйлд хордож, эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирсэн байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад Багануур хувьцаат компани нь 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гурван үеийн уулзалт хүлээн авалтын арга хэмжээг зургадугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноён-тур” амралтын газарт зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд 27-79 насны нийт 72 хүн оролцжээ. Дээрх хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс нь зургадугаар сарын 08-ны өдрөөс гэдэс нь өвдөж, гүйлгэх, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тул дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 15 иргэн хандаж эмнэлэгийн тусламж авсан байна.

Өнөөдрийн байдлаар, дээрх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс хоёр  нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд, Багануур дүүрэг 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хэргийн шалгалтын хүрээнд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, мэргэжлийн байгууллага эрүүл мэндийн төв болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран хордлогын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагааг хамтран явуулж байгаа бөгөөд хүлээн авалтын ажиллагааг зохион байгуулсан “Ноён-тур” амралтын газрыг битүүмжлэн үйл ажиллагааг зогсоож, амрагч нарын хэрэглэсэн гэх жимс ногоо, хоол хүнснээс шинжилгээнд дээж аван шинжилгээний лабораторт хүргүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар, хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс зургадугаар сарын 04-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвөөс таван төрлийн жимс /тоор, амтат гуа, алим, банана, слив/ худалдан авсан нь тогтоогдсон тул жимснээс хордсон байж болзошгүй гэж үзэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Амралт зугаалгын улирал эхлэж байгаатай холбоотойгоор ард иргэд хүнсний аюулгүй байдлаа хангах, аж ахуйн нэгжүүд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаанд тавих эрүүл ахуйн хяналтын сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Эх сурвалж:ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-11 00:41:49
    хужаагаас жимс ногоо оруулахыг зогсоо мэргэжлийн хяналтын хэдэн тэнэг юмнууд ажилаа хийгээчээ мэдээлэл ирвэл шалгана гээд солиороод байх юм байнга л шалгах ёсто...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах