Хүнсний аюулгүй байдал ямар байгаа талаар хэлэлцэнэ
Хүнсний аюулгүй байдал Монголд анхаарах гол сэдэв болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд “Барс” худалдааны төвөөс худалдаж авсан жимснээс Багануурын 30 гаруй иргэд хордож эмнэлэгт хүргэгдлээ.

Мөн өнгөрсөн сарын 31-нд Орхон аймагт сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хордож бас л эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байгаад гарсан. Одоогоор зарим нь эмнэлгээс гараагүй байгаа талаар эх сурвалж хэлж байна. Тэгвэл эдгээр байдлаас харахад бид ямар хоол хүнс, жимс жимсгэнэ идэж ууж байгаа юм бэ. Нарийн мэргэжлийн эмч нар болохоор эрүүл байхын тулд иргэдийг хоол хүнсэндээ ногоо түлхүү хэрэглэ, өдөр тутамдаа жимс жимсгэнэ сайн идэж бай гэж зөвлөдөг.
Гэвч урд хөршөөс орж ирж байгаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэдгийг хэд хэдэн баримтаар нотлон харуулж байна. Хамгийн муухай бохир орчинд бордож ургуулсан хүнс, ногоо жимсээ Монгол руу илгээдэг талаар ч наймаачид өөрсдөө ярьдаг юм билээ. Өвөрмонголын иргэд Монголчуудыг “Хятадаас битгий хүнс ногоо худалдаж авч байгаарай. Хамгийн муу муухайгаа өгдөг юм. Гаднаас нь харахад нэг өөр доторхыг нь идэхэд бас өөр шүү” гэж захидаг юм билээ.

Тэгвэл Монгол Улсад хүнсний аюулгүй байдал ямархуу хэмжээнд хүрсэн байгаа талаар өнөөдөр холбогдох газруудаас нь уулзалт зохион байгуулж, хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс “Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын томоохон уулзалтыг 09.30 цагаас зохион байгуулах гэж байна. Зохион байгуулагчид Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, ЭМЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, БСШУЯ, МХЕГ, НЭМҮТ-аас оролцох ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.