Авлига авсан МХЕГ-ын дарга нарын суудалд хүн томилогдоогүй байна
Нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг НПГ-аас харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Тэгвэл дээрх хавтаст хэргүүд шүүхэд ирсэн эсэхийг тодруулахад “Одоогоор ирээгүй байна” гэлээ. Харин авлига авсан дарга нарын оронд өөр хүн томилоогүй байгаа юм байна. Одоогоор түр орлон гүйцэтгэгчид ажлыг нь хийж байгаа аж.

Хэргийг сануулахад, Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёрт аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоожээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед  тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан билээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-24 04:14:40
    Хүн томилогдохгүй,хэрэг нь хэрэгсэхгүй болгогдоод хуучин дарга нар нь суудалдаа тухлах биз,энэ бол гэм биш зан,гэнэтийн биш хуучны юм
  • Иргэн 2018-06-11 05:19:27
    Буянт-Ухаа боомтын Б.Отгонцэцэг даргад хариуцлага тооц. Өөрөө согтуу, байцаагчид нь согтуугаар хяналт шалгалтыг байнга явуулдаг. Архичид нь ажлаа хийдэггүй.
  • Элбэг 2018-06-11 01:59:02
    Өмнөговийн Мэргэжлийн хяналтын даргыг сайн шалгаарай. Их юм идсэн хүү шүү
  • Зочин 2018-06-11 01:49:52
    Одоогийн үүрэг гүцэтгэгчид илүү л гарч авлига авна уу гэхээс дутах юм огт байхгүй. Энэ мэргжлийн хяналтын дарга нар гэж дүүрсэн амьтад байх юм.