Нийтийн тээврийнхэн шалгалтад бүдэрчээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт, шалгалтыг автобусны эцсийн зогсоолууд болон шугам замд  хийж байна.

Шалгалтын эхний өдрүүдэд 574 тээврийн хэрэгсэл хамрагдаж мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 6, ажлын хувцасгүй 19, тээврийн хэрэгслийн гэрэл дохиогүй 33, суудлын бүрээс бохир болон дутуу 41, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй 26, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 36, дотор цэвэрлэгээ хийгдээгүй 191, бусад 18 зэрэг нийт 370 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлжээ.

Уг нэгдсэн шалгалт нь Үндэсний Их баяр наадам өнгөртөл  үргэлжлэх юм байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яамаар юм бүү мэд 2018-06-12 07:46:49
    гандангийн буудалд баянхошуу чиглэлд яваа автобусууд буудал руу орж ирдэггүй давхардаж зосгож байгаад зорчигчдоо хаяаад явчихдаг та нар очоод тэр буудлын сандал...
  •  2018-06-11 06:54:21
    яармагт явдаг 13-0.. автобус салга татга байдаг юм уу. нөгөө эгнээгээ байнга шахж салгаж яваатай 2-3 удаа яармагийн зам ддээр таарсан. мэдрэлийн эмчид үзүүлмээр...
  • Zochin 2018-06-11 03:34:41
    Автобусны суудлууд бохир байдаг.Ялангуяа БММЗ-3,4-р хороололынх бол бүр бохир байдаг.Энэ тухай би нийтийн тээврийн газар руу олон удаа хэлж байсан.
  • зочин 2018-06-11 03:33:41
    Нээрээ огцом тормослож хүмүүсийн хөл гарыг хугалах шахдаг нөхдийг илрүүлж бараг болиулах хэрэгтэй дээ, Энэ бараг наад ариун цэвэрээс чинь илүү чухал асуудал шү...
  • Бат 2018-06-11 03:08:58
    хөгшид хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүдийг Огцом тормослож урагшаа, ухас хийн хойшоо ханаруулж явдаг автобусны жолооч нарт мэрэгшсэн үнэмлэхтэй жолооч байдаг гэжүү