FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппиний Манила хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээнд өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг өнөөдөр 15:30 цагаас хэсгийн гурав дахь тоглолтоо ОХУ-ын багтай хийлээ. Тоглолт тун өрсөлдөөнтэй, ширүүн болсон бөгөөд 21:18-ын харьцаагаар Монголын багийн давамгайллаар өндөрлөв.
Ингэснээр Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтой болж байна.
Тэд хэсгийн сүүлчийн тоглолтоо өнөөдөр 17:10 цагаас Бразилийн багтай хийх юм. Уг тоглолтын үр дүнгээс хамаарч манай сагсчид хэсгээсээ шалгарах эсэх нь тодорхой болно.
Б.Од