УИХ дахь эмэгтэй гишүүд “хууль бус үйлдлийн төлөө тууштай тэмцэнэ” гэлээ
УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Д.Оюунхорол: Монголын төр айлын эрх хүүхдүүдийн тоглодог газар биш. Хүчирхийллийн гэмт хэргийг Монголын парламент дэмжсэн шийдвэр гаргасан нь ард түмнийг доромжилсон шийдвэр болсон гэж үзэж байна. Үүнийг МАН, АН-аас сонгодсон эмэгтэй гишүүд олонхиороо эсэргүүцсэн. Монголын төр шударга ёсны төлөө шийдвэртэй тэмцэх ёстой. Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг болон хууль бус аливаа үйлдэлтэй эмэгтэй гишүүд тууштай тэмцэнэ. 

Ц.Цогзолмаа: Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна. Үүнд жендэрийн тэгш байдлыг хангах асуудал чухал байр суурь эзэлж байгаа. Зарим орон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог 2030 он гэхэд 50/50 болгоно гэж ярьж байгаа. Өнөөдөр 76 гишүүнтэй парламентад 13 эмэгтэй гишүүн 17.6 хувийг эзэлж байгаа. Эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг асуудлыг бид ярьсан. Гэхдээ эмэгтэй гишүүд хэтэрхий цөөдөж байгааг мэдэрсэн. Гэсэн хэдий ч олон мянган эмэгтэйчүүд биднийг дэмжиж байгаа учраас тэдний дуу хоолой болж ажиллана. 
 
Б.Саранчимэг: Хүчирхийллийн эсрэг цаашдаа дуу хоолойгоо хүргэсээр байх болно. УИХ гишүүн, төрийн албан тушаалтнууд өөрсдөө ёс зүйтэй, хариуцлагатай, нэр цэвэр байх ёстой. Тиймээс эмэгтэй гишүүд бид цаашдаа ч шударга ёс, үнэний төлөө ажиллана. 

Н.Оюундарь: Хүний олноор асуудал шийддэггүй гэдгийн жишээ энэ боллоо. Анхнаасаа хүчирхийллийн эсрэг байр сууриндаа баттай зогссон 11 эмэгтэй гишүүндээ талархаж байна. Аливаа улс төрийн, шударга ёсны төлөө явж байгаа тэмцэл ялдаг юм байна. Эмэгтэй гишүүдийн хийсэн тэмцлийн үр дүнгээр УИХ-ын гишүүн Д.Гантулга сайн дураараа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.
 
М.Билэгт: Хууль бус үйлдлийг парламентаараа хамгаалж үлдэх гэж оролдох нь ёсзүйгүй үйлдэл. УИХ-ын чуулганы санал хураалтаас харахад парламентын гишүүдийн олонхи нь шүүх, прокурорт итгэхгүй, хэлмэгдүүлэхвий гэсэн болгоомжлолтой байна. Хэрэв парламент нь өөрөө прокурор, шүүхэд итгэхгүй бол жирийн ард түмэн яаж итгэх юм бэ.

А.Ундраа: Цахим ертөнцөөр явж байгаа зарим мэдээллээр УИХ-ын чуулган дээр санал өгсөн байдлыг нууцаар санал өгсөн тогтоолыг албажуулж, өгсөн саналыг нь дэмжсэн, дэмжээгүй юм шиг иргэдийг төөрөлдүүлж байна. Ардчилсан системээр бүгд нууцаар санал хурааж, дүнгээ гаргасан тохиолдолд гаргасан шийдвэрээ баталгаажуулж байгаа явдал юм. 

Б.Ундармаа: Эмэгтэй гишүүд анхнаасаа энэ асуудал дээр охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалж, тэдний талд баттай зогсч байсан. Энэ байр сууриндаа цаашдаа ч баттай зогсоно.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюунхорол гишүүнийг дэмжиж байна 2018-06-12 13:06:24
    Зөв зөв. Харин нууцаар эмэгтэйчүүдийн хүчирхийллийг дэмжсэн 2 эмэгтэй нь хэн бэ. Мөнхцэцэг, Амарзача, Нарантуяа 3-ыг биш гэдгийг Оюунхорол гишүүн хэлчихлээ. ххх...
  • ЗОчин 2018-06-12 04:02:49
    Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болж байх шивдээ...
  • bold 2018-06-11 16:42:09
    Törd xyjaagiin erliiz xvmvvs syggalsan ychraas dandaa xyjaa nart toxirson xyyli gargaad bna.Nowshiin xyjaa nar 100% xvchin xiix bolno shvv !!!
  • Болд 2018-06-11 12:14:21
    Нийгмийн сайн сайхны төлөө зөв тэмцэл хийсэн эмэгтэй гишүүдэд баярлалаа!
  • хотын иргэн 2018-06-11 11:27:57
    энэ гишүүд мөнгөний төлөө улс төрийн золиос болж байгаа янхан хүүнүүдийн талаар ямар байр суурь илэрхийлэх болдоо. УИХ-н гишүүдэд насны хязгаар заах ёс ёстой ....
  • зочин 2018-06-11 10:49:18
    Ингэж улс төржиж байхын оронд халуун тогоондоо яриад эртхэн Гантулгаараа өргөдлийг нь өгүүлчихгүй яасийн