Түүхэн дээд уулзалтын үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун түүхэн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Сентоза арал дахь Капелла зочид буудалд өглөөний 9:00 цагт эхэлнэ. Гэхдээ албан ёсны яриа хэлэлцээг хэдий хугацаанд үргэлжлүүлэх тал дээр байр сууриа өрсөн илэрхийлж байна.

Хойд Солонгосын хэвлэлийн агентлаг удирдагч Ким уулзалт эхэлснээс хойш таван цагийн дараа буюу 14:00 цагт Сингапураас явна хэмээсэн бол ерөнхийлөгч Д.Трамп уулзалт цааш үргэлжлэхийг эхний нэг минутад л мэдэж чадна гэжээ. Мөн тэрбээр хэн хэнийхээ цагийг үрэхгүй, үр дүнтэй уулзалт хийхийг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хойд Солонгосоос гаргасан дээрх мэдэгдэл ерөнхийлөгч Д.Трамп уулзалтыг “Кимд олдсон нэг л удаагийн боломж" гэж хэлсэн ярианы дараахан гарсан юм. Удирдагчдын энэхүү зөрүүтэй байр суурийг хэлэлцээний ширээнд нэгтгэхээр хоёр талын албаны төлөөлөгчид нилээдгүй хүчин чармайлалт гаргах бололтой.

Сингапурт хүрэлцэн ирснийхээ дараа ерөнхийлөгч Д.Трамп “Шангри-Ла” зочид буудалд, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “Сент Режис” зочид буудалд буусан бөгөөд тэдгээр нь хоорондоо 570 метрийн зайтай байрладаг аж.



Түүнчлэн уулзалтаас өмнө Сингапурт тэдний хийж буй үйлдэл бүр олны анхаарлыг татсаар байгаа юм. Тухайлбал, Сингапурын сайд нар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай "Персийн булангийн цэцэрлэгт хүрээлэн" байгалийн цогцолборт газар уулзах үеэр селфи хийсний олон нийтийн сүлжээнд тавьжээ. Ким Сингапурын зохиолч болон Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан хоёрын хооронд инээмсэглэн зогссон байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар ярьсан байна. Тэд өнөөдөр болох уулзалт АНУ болон Хойд Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалтын тухай ярилцсан гэж Хөх ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн ажээ. Түүнчлэн өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үедээ “АНУ Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосон эсэхийг заавал шалгах шаардлагатай” хэмээжээ.

Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах тухай хэлэлцээ болон Хойд Солонгосын аюулгүй байдлын баталгааг хангах асуудлаар хоёр улсын ахмад дипломатчид өчигдөр хоёр удаа хуралдсан талаар хэвлэлүүд онцолж байгаа юм. Хэдийгээр дээрх мэдээллийг өгсөн ч Майк Помпео өнөөдөр болох дээд хэмжээний уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөес татгалзсан байна.

Хэрвээ маргааш Хойд Солонгос улс цөмийн зэвсгээсээ татгалзаж бүрэн чадна гэдгээ харуулах юм бол Вашингтон түүний аюулгүй байдлыг хангах, сайхан ирээдүй рүү хөтлөхөд бэлэн байгаа гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн юм. Гэхдээ Хойд Солонгос дээрх амлалтаа биелүүлэх хүртэл АНУ-ын тус улсад тавьсан хориг хүчинтэй хэвээр байх болно гэжээ.

Сонирхуулахад, энэхүү уулзалтыг сурвалжлахаар 14 орны 3000 гаруй сэтгүүлч Сингапурт ажиллаж байгаа бөгөөд бүх улсын хэвлэл мэдээлэлд нээлттэй байлгах үүднээс Сингапурын зүгээс олон улсын хэвлэл мэдээллийн төвийг ажиллуулж байгаа аж.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-12 01:59:52
    ИХ гүрэн бага буурай орнуудын хоорондын харьцаа ямар байхыг заах л гэсэн их гүрний дээрэнгүй бодлого түүний илрэл шүү дээ