Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөж, Н.Энхбаярт боломж гарах уу
Хүүхэн хүчиндсэн хэргээр, олон сар хуулийнханд шалгуулж, шалгагдаж байгаа нэрийдлээр хэл ам таталсан УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өчигдөр гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Энэ үйлдэлд нь нэг хэсэг баярлаж, нөгөө хэсэг харамсч байх шиг байна. Тухайлбал, “Аль эрт ингэж уучлалт гуйгаад суудлаасаа буух байсан” гэсэн бол “Залуу хүний хувьд харамсалтай байна. Гэхдээ яах вэ залуу хүний замын хүзүү урт шүү” гэж бичсэн сэтгэгдэл олон нийтийн хэрэгслээр хөвөрсөн харагдана.
 
За тэгвэл, Д.Гантулга гишүүний суудлаасаа бүрэн чөлөөлөгдөх үү, хэрвээ чөлөөлөгдсөн тохиолдолд Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах уу, хэн өрсөлдөх вэ гэсэн асуудал хүчтэй гарч ирлээ. Түүний оронд таамгаар хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлж байна. Гэхдээ Д.Гантулга гишүүний суудлаасаа буухгүй байх, зүгээр намынхаа ах, эгч нараар өрөвдүүлэх тактик ч гэж олон нийт харж байх шиг.

Хэрвээ УИХ-ын 42 дугаарт тойрогт МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр тулчихвал тулчихвал гал гарна даа гэх. Гэхдээ У.Хүрэлсүх ялагдчихвий гэсэн айдас түгшүүртэй байгаа байх. Тиймээс өөрөө нэр дэвшилгүй аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг явуулах гэж үзнэ. Намынхан нь намын даргаа нэр дэвш гэж шахах нь тодорхой, хэрэв зээ нэр дэвшээд унавал У.Хүрэлсүх хэн ч биш болно гэх мэтээр таамаг дэвшүүлж эхэлжээ.

Тэгвэл Д.Гантулгын гишүүний суудлаасаа бүрэн чөлөөлөгдөхөд хуулийн хүрээнд бол багагүй хугацаа орох юм байна.  

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос санал орж ирснээс хойш 48 цагийн дотор хэлэлцэх хуультай. Харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэж байгаа бол ямар хугацаанд шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр ерөнхий журмаараа явбал энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт ороод хэзээ ч хэлэлцэж болох юм.

Тиймээс энэ пүрэв юмуу, баасан гарагийн чуулганаар асуудлыг хэлэлцэх боломжтой. Түдгэлзүүлэхэд гурван Байнгын хороо хуралддаг. Тэгээд хугацаа нь тулчихсан болохоор өнгөрсөн баасан гараг тэр чигтээ энэ асуудалд зориулагдсан байжээ. Харин одоо нэг л Байнгын хороогоор хэлэлцэнэ. Маргааш Байнгын хороо хуралдана. Тэгэхээр нөгөөдрийн чуулганаар хэлэлцэж боломж байгаа гэсэн үг.

Тиймээс түүнийг чөлөөлөх эсэхийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж магадгүй. Намынх нь ах эгч нар дахиад аваад үлдэх нь үү, эсвэл явуулж, орных нь хүнийг өрсөлдүүлэх нь үү гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.
 
Өмгөөлөгч Б.Мэргэн “Хугацаатай холбоотой бас нэг зүйл байна. “Гишүүдийн бандааш, бөгс бөөрний асуудлыг яриад өөр чухал зүйлд зарцуулах ёстой бүтэн нэг өдрийн чуулганы цагийг барчилхаа” гэж бухимдах хүмүүс их байх юм. Энэ бол тийм ач холбогдол багатай зүйл биш. Зөвхөн энэ удаад хохирсон нэг, хоёр хүний асуудал ч биш. Цаана нь хохирсон байж болзошгүй, цаашид хохирч мэдэх мянга мянган охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийн асуудал яригдаж байна. Ер нь нэг, хоёр хүний эрх байлаа ч тэдгээрийн хувьд юутай ч харьцуулшгүй үнэ цэнэтэй асуудал.

Иргэдийнхээ, охин, эмэгтэйчүүдийнхээ наад захын салшгүй эрхүүдийг хамгаалж чадахгүй бол мянга сайхан хөрөнгө оруулалт, эд баялаг, сайн сайхан нийгэм яриад хэрэггүй. Тийм боломж ч байхгүй. Буруутгамаар байвал өдөржин бөгс, бөөр ярихад хүргэсэн хүмүүсийг л буруутгавал таарна даа” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-15 07:48:44
    гантулга бол залуу хүн их хуралд байсан бол зүгээр дээ одоо тэнд хэн нэгнийг гаргах гээд баахан улсын мөнгийг үрэх нь дээ сонгууль гэж бөөн мөнгөний зарлага
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-06-12 15:39:32
    МАН ОДОО 65-АА ТЭГЭЭД ГАНЦ СУУДЛЫН ТӨЛӨӨ БАС ЯМАР БУЛХАЙ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ
    150.129.141.240
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-06-12 11:46:48
    хуввьсгал хийцгээе. хаант юм уу, харь гаригийн засаглалтай болоё.
    64.119.20.121
    Мэдэгдсэн Хариулах
  • з 2018-06-12 10:50:02
    хүрэлсүх гарна даа
    27.123.214.124
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗОЧИН 2018-06-12 15:41:04
      МАНЫ БАНДААШНУУДААР ПОЛОГДОЖ БАЙНА ШҮҮ
      150.129.141.240
      Мэдэгдсэн Хариулах
  • Y 2018-06-12 09:54:18
    Enhbayar orwol ih sonirholtoi serial ehelne
    150.129.143.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-12 07:55:46
    Монгол Улс дампуурсан улс болсныг харж байна!Ард түмэн !
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зангарагтай бай ЕСайдаа 2018-06-12 06:57:41
    Мотоцикл унаж 40 сая гарауй төгрөг үрэх юм да. 50 сая₮-р засвар хийсэн гээд 1-р эмнэлгийн даргыг халчихаад өөрөө 40 саяар зугаагаа гаргах юм
    66.181.179.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-12 04:49:57
    Хөөрхий энэ төр. Улаан махны хэргээс болж Ерөнхий сайдын ганхаа ганхах дээрээ тулах гэж. Нөхөн сонгуульд Намбар one Энхбаяр гарах байхөө.
    103.229.120.246
    Мэдэгдсэн Хариулах
  • njuty 2018-06-12 04:48:25
    Наадах чинь цаг хожих,бас олны дургуйцлийг намжаах хятад арга,өөр юу ч биш
    103.212.117.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэрээ 2018-06-12 04:31:46
    Гантулгыг чөлөөлөхгүй байхаа
    66.181.160.107
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-06-12 04:05:15
    enhbayriig demjine shuu aij uhej bgaa daa
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Emee 2018-06-12 03:59:48
    Enhbayriig mongoliin uls toroos archih estou. Taban hvnee buuduulsan maani bagadaad baigaa ymuu gej tvvniig dagagchcaas asuuj baina
    66.181.177.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2018-06-12 03:37:09
    Хэрвээ нөхөн сонгууль болвол Энхбаярыг гарга төрд жаахан ч болов гэрэл орно
    112.72.14.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-12 03:26:12
    чөлөөлөгдлөө гэхэд хүрэлсүх нөхөн сонгуульд орох байхаа
    202.179.24.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-12 03:24:14
    ee burxan muny ugui baigaadaa
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-06-12 03:21:46
    Enkhbayr garaad irwel ni bolj l b na !
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2018-06-12 03:09:18
    Намбарван гарч ирвэл энэ хэдийгээ барьж иднэ дээ!!! Түүний цорын ганц зорилго нь өс хонзон!!!
    66.181.160.102
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ 2018-06-12 05:42:21
      ЭНХБАЯРЫН ДОТОР ОРСОН ЮМ УУ ҮЗМЭРЧ БОЛЧИХ ЮМ АА
      66.181.161.73
      Мэдэгдсэн Хариулах
      • unshigcn 2018-06-12 07:20:55
        uag unen shuu uunees eer ajil enhbayrt baihgui
        202.21.117.178
        Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-06-12 02:57:36
    Za nutag usnii yum yarij bolokhgui tort khaynalt kheregtei shuu dee sain bodoj bj songolt khiikh kheregtei shuu
    66.181.184.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-06-12 02:32:49
    Нөгөө шүүх гэм буруутайг тогтоогоогүй байхад юун нөхөн сонгууль монгол төр байна уу
    112.72.14.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-12 02:14:49
    Н.Энхбаярыг хэн сонгох гээд байгаам бээээ, Нутгийн хүү, Ерөнхий сайд аа л сонгоно шүү дээ,,,Хэнтийчүүд тийм ч тэнэг ард түмэн биш байх аа
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-06-14 03:07:31
      гантулгыг чөлөөлөх нь буруу даа залуу хүнийг улс төрд байлгах л хэрэгтэй байсан юм
      124.158.112.3
      Мэдэгдсэн Хариулах