Л.Болд: УБТЗ-д парк шинэчлэл хийх хуримтлал байхгүй
ОХУ-аас худалдан авсан, авах гэж байгаа 1000 галттэрэгтэй холбоотой элдэв асуудал гарсаар байна.

Тухайлбал, тус улсаас өнөөдрийн байдлаар 500 гаруй галттэрэг авсны 548 нь урт, ойрын тээвэрт явж байгаа бөгөөд 39 нь засвар хүлээж байна. Цаашид ч галттэрэг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Уул уурхайн тээвэрлэлтийн улмаас вагон хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс ОХУ-д 20 гаруй жил тээвэрт явж, 1-2 жил сул зогсолт хийсэн вагонуудыг оруулж ирсэн. Тэдний насжилтын хувьд Монголд 3-7 жилийн хугацаанд тээвэрлэлт хийх боломжтой гэнэ.

УБТЗ-ын хувьд шинэ галттэрэг худалдаж авах, мөн парк шинэчлэл хийх хуримтлал байхгүй болохоор хуучин тээвэрт явж байсан галттэрэгнүүдийг худалдан авсан гэжээ.

Энэ талаар УБТЗ-ын Вагон аж ахуйн албаны дарга Л.Болд ингэж ярилаа.

“Өнөөдрийн байдлаар 587 воган ОХУ-наас хүлээж авсан. Уг вагонуудад улсдаа 22 жил тээвэрлэлт хийж аялсан. 1-2 жил ашиглаагүй сул зогсолт хийсэн. Монгол Улсын стандартын дагуу тээвэрлэлтийн оношлогоо засвар хийгээд ашиглаж байна. Вагоны аюулгүй байдал төмөр замд системлэгдсэн байдаг. Эдгээр вагонуудад техникийн үзлэг оношлогоо хийж байгаа. Нэг вагоны депо засварын дундаж өртөг 4 сая 450мянган төгрөг. Аюулгүй ажиллагааны баталгааг нь гаргаад ашиглаж байна.

Стандартын хувьд манайд ачааны галттэрэгийг 30 гаруй жил ашиглах заалттай. УБТЗ жилд орж байгаа орлогоороо замынхаа их ажлыг хийж байна.  Дизле түлшээ худалдаж авах, ажилчдынхаа цалинг тавьдаг болохоор төмөр замд томоохон хэмжээний парк шинэчлэл хийх хуримтлал үүсэхгүй байна. Ийм байдал өнгөрсөн 70-80 оны үед ч ийм байсан. Өдийд ч хэвээрээ байгаа юм. Бололцоотой хуримтлал бүрддэг бол шинэ вагон худалдаж авах бололцоо бүрдэх ч харамсалтай нь хангалттай үүсч бүрдэхгүй байгаа учраас хуучин вагонуудыг худалдаж авсан гэдгийг ойлгоорой.

Монгол Улсын стандартын шаардлагыг биелүүлж байгаа учраас засч оношлоод 7-10 жил ашиглах гарцыг олж хайж худалдаж авсан юм шүү. Одоо тээвэрт явуулж байгаа 1700 гаруй ачааны вагоныг 1660 аад оноос хойш цөөн цөөхөнөөр худалдаж авч байсан.

1996 онд Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр 450 ширхэг шинэ вагон худалдаж авсан нь хамгийн том худалдан авалт болсон. Худалдаж авах мөнгөө бодолцож байж зарим жил 2-9 вагон авч байсан удаа бий. Гэвч хуучирсан тул одоо шинэчлэх хэрэгтэй болчихоод байна.

Томоохон шинэчлэлийг дээр үеэс л зээлийн хөрөнгөөр шийдэж ирж байжээ. Том зээл авч, шинэчлэл хийё гэхээр Засгийн газар баталгаа гаргаж өгдөггүй. Ийм л хүндрэлтэй цаг нөхцөлд тээвэрлэлт явуулж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bvvn m  2018-06-13 01:28:34
    OLSON XEDIIG GUILAGCHIN TSARAILAAD UREED IDEED UUGAAD BAI
  • EDIN ZASAGCH, SETGUUL CH BISH 2018-06-12 05:47:18
    1000 wagony hoino, exportond garch bga Mongol Ulsyn Nurmag achaa EXPORT-n tatvar tulj bgag oilgoh heregtei bna.