Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарчээ

Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.

 Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос хойш жил бүр явуулсан санхүүгийн аудитын дүнд Монгол Улсын Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарчээ.

Засгийн газрын бүтцийн байгууллагууд 2017 онд санхүүгийн сахилга бат сайтай ажилласны  дээр ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжснээр Үндэсний Аудитын газрын болон ОУВС-ийн зөвлөмжийг сахин биелүүлсэн нь түлхэц болсон гэж үзжээ. Өмнөх жилүүдэд Засгийн газрын санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлтийг өгч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-13 01:43:40
    Үнэн бол 3 улирал ажилласан Эрдэнэбатын ЗГазрын ажлын үр дүн сайн байжээ.
  • zochin 2018-06-12 11:38:09
    Сарангэрэлийн 600 саяын хаалтын гэрээг шалгаач Ерөнхий аудитороо. Ерөнхий сайд хоббиндоо 40 саяыг мотоцикл унаад үрчихлээ. Энэ бүгд ариун явдал уу
  • zochin 2018-06-12 11:35:30
    Ингэж худлаа ярихаа боль. Эрүүл мэндийн яам гэхэд нь Сарангэрэл Даатаглын хуримтлалд 10 тэрбумыг идчихээд байхад нөхөр нь шалгаад, НА нь хүлээж аваад сууж байх ...
  • Зочин 2018-06-12 08:23:32
    Энэ ЗГ санхүүгийн хариуцлагыг сайжруулж ажилласны үр дүн. Сайн байна
  • цөг цөг цаашаа  2018-06-12 08:06:12
    2020 он дөхөж байна МАН донгодож эхэлж байна ингээд ард түмэн юу ч мэдэхгүй мал гэж үзээд байгааг хархаар мал бол хүнсэнд хэрэглчихмээр байдаг юм
  • ЗОЧИН 2018-06-12 07:02:05
    ЗАМ ТЭЭВРИЙН ДЭД САЙД Б.ЦОГТГЭРЭЛ , УБТЗ - Н ДАРГА Д.ЖИГЖИДНЯМАА НАРЫН ОРОСООС ХУГАЦАА НЬ ДУУСЧ АКТЛАГДСАН 500 - ААД ВАГОНЫ МӨНГӨНӨӨС ДУНДААС ЗУВЧУУЛСАН ОРООГҮЙ...
  • зо 2018-06-12 06:31:04
    Үнэн үү долигноод худлаа мэдээлэл өгч байгаа биш биз.Үнэн бол цалингаа нэмээч.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах