“Миний аав замын цагдаа” гар зургийн уралдаанд С.Бөртэ охин түрүүлжээ

Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа гэр бүлийн 5-10 насны хүүхдүүдийн дунд “Миний аав замын цагдаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

Тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдэд хүүхэд багачууд эцэг, эхийнхээ ажил,мэргэжлийн онцлог, тэдний өдөр тутмын амьдралыг тусган харуулснаас гадна тэдний ажил, мэргэжлээр бахархдаг нь харагдаж байлаа.

Тус уралдаанд нийт 98 алба хаагчдын хүүхэд багачууд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлснээс тэмцээний нэгдүгээр байранд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн ахлагч О.Батцэцэгийн охин, 10 настай С.Бөртэ, хоёрдугаар байранд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Энхтүвшингийн охин, 7 настай Э.Одгэрэл, гуравдугаар байранд Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Тэгшжаргалын охин, 8 настай Т.Халиун нар тус тус байр эзэлсэн тул зургийн хэрэгсэл, дэвтэр ном бэлэглэж урамшуулсан ба оролцсон нийт хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулав.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 21:58:15
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...