Барроуз, Снайдер нар Будапештийн ДАШТ-д зодоглоно

Чөлөөт бөхийн эх орон АНУ аравдугаар сард Унгарын нийслэл Будапештэд зодоглох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ сонгон шалгаруулсаар байна.

Сонгон шалгаруулалтын эхний тэмцээн Небраска мужийн Линкольн хотод эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жинд боллоо. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт Томас Гилман, 70 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Жеймс Грин, 74 кг-д “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз, 97 кг-д “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер, эмэгтэйчүүдийн 55 кг-д Жакарра Винчестер, 59 кг-д ДАШТ-ий хошой мөнгөн медальт Алли Раган, 68 кг-д Тамыра Менса-Сток нар халз тулааны өрсөлдөгчөө тус бүр хоёр барилдаанд ялснаар Будапештийг зорих эрхээ авав. Эднээс Барроуз, Раган нар зургаа, Грин дөрөв, Снайдер гурав, Гилман, Мынса нар хоёр, Винчестер анх удаагаа улсаа төлөөлөн дэлхийн шилдэг хүчтэнүүдтэй нүүр тулах юм.

Сонгон шалгаруулах дараагийн халз тэмцээн зургадугаар сарын 16-нд Пенсильваниягийн Юниверсити Паркад (эрэгтэйчүүдийн 65, 79, 86, эмэгтэйчүүдийн 62, 72, 76 кг), 23-нд Бетлехемд (эрэгтэйчүүдийн 61, 92, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 65 кг-ын жингийн халз барилдаан болно) зохион байгуулагдана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.